Дэлхийн тогооч нарын өдрийг угтан сургууль, цэцэрлэгийн тогооч нарын ур чадварын улсын уралдааныг Боловсрол шинжлэх ухааны яам, Хоолзүй шим судлалын Монголын нийгэмлэгтэй хамтран 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Хүнс, технологийн политехник коллежийн сургууль дээр зохион байгуулагдсан тус тэмцээнд 9 аймаг, 6 дүүргийн нийт 32 тогооч оролцов. Тэмцээн онолын мэдлэг шалгах тест болон ур чадварын даалгавар гэсэн 2 үе шаттай зохион байгуулагдав.
Тогооч нарын ур чадварын түвшин тодорхойлох, харилцан туршлага солилцох зорилготой тус тэмцээнд ур чадвараараа дараах тогооч нар тэргүүлэв. Үүнд:
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны төрөлд:
Дорнод аймгийн 17 дугаар цэцэрлэгийн тогооч Ц.Болорхундага “Тэргүүн” байр
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р цэцэрлэгийн тогооч Ш.Өлзиймаа “Дэд” байр
Дархан уул аймгийн 1 дүгээр цэцэрлэгийн тогооч Д.Ариунаа “Гутгаар” байр
Дорноговь аймгийн Сайншанд сумын 12 дугаар цэцэрлэгийн тогооч Б.Энхзул “Тусгай” байр
Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоолны төрөлд:
Хан-Уул дүүрэг 32 дугаар сургуулийн тогооч Т.Хандсүрэн “Тэргүүн” байр
Дархан уул аймгийн Од цогцолбор сургуулийн тогооч Н.Урантуяа “Дэд” байр
Дундговь аймгийн Луус сумын ерөнхий боловсролын сургуулийн тогооч Н.Ганчимэг “Гутгаар” байр
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах тогооч К.Түмэнжаргал “Тусгай” байр тус тус эзэллээ.