Япон улсын Шизүока мужид зохиогдож байгаа "Фүжи" олон улсын дуурийн дуулаачийн 9 дэх удаагийн уралдааны хоёр дугаар шатанд ЦЕГ-ын Сүлд чуулгын уран сайхны удирдагч, цагдаагийн ахмад Ц.Амарболд шалгарлаа.
Энэхүү уралдаанд цахим хэлбэрээр эхний шалгаруулалтад 12 улсын 61 оролцогч тэнцэж 2 дугаар шатанд 16 дуучин шалгаран өрсөлдөж байна.