Монгол Кино Нэгтгэл ТӨҮГ-ын үйл ажиллагаанд 11 дүгээр сарын 23-ны өдөр хяналт шалгалт хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 79 дүгээр тогтоолоор баталсан “Салбарын хяналт шалгалтын 2023 оны төлөвлөгөө”-ний 7 дахь хэсэг, Соёлын тухай хууль, Кино урлагийг дэмжих тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор хяналт шалгалт хийв.
Тус төлөвлөгөөт хяналт шалгалтаар “Монгол Кино Нэгтгэл” ТӨҮГ-ын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд шалгах, зохиогчийн эрхээр хамгаалагдсан кино, гэрэл зураг, дуу авиа, дүрс бичлэгийг ашиглах, эрх шилжүүлэх гэрээ хийсэн эсэх зэрэг үйл ажиллагаанд хяналаа.
Шалгалтын бүрэлдэхүүнд Соёлын яамны Салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч Д.Отгонбаяр, Соёлын яамны УУББХЗГ-ын Кино, дуу дүрсний урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан шинжээч Г.Ичинхорлоо, Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал болон бусад албаны төлөөлөгчид оролцлоо.