Цаг үеийн мэдээ

Дэлхийн банк группын гишүүн Олон улсын санхүүгийн корпорац, Дэлхийн ухаалаг хотуудын түншлэл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар болон Бизнес инновац хөгжлийн газар хамтран орон зайн өгөгдөл ашиглагч байгууллагууд, баг, хамт олны дунд өгөгдөлд түшиглэсэн төслийн концепц боловсруулах уралдаан зарлаж байна.

Зорилго: Ухаалаг, ногоон, тэсвэртэй Улаанбаатар хотыг төлөвлөх, хөгжүүлэхэд төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд хот байгуулалтын орон зайн болон бусад нээлттэй өгөгдөл, мэдээллийн ашиглалтыг дэмжиж, түүний үнэ цэн, ач холбогдлын талаарх ойлголтыг бэхжүүлж, улмаар өгөгдөлд түшиглэсэн төслийн санааг хөгжүүлэхэд оршино.

Сэдвийн хүрээ

Оролцогчид нь дараах сэдвүүдийн хүрээнд орон зайн өгөгдлийг бусад нээлттэй өгөгдөлтэй хослуулан ашиглахад анхаарч төслийн санаагаа боловсруулна.

• Ухаалаг, аюулгүй хот

• Ногоон, эрчим хүчний хэмнэлттэй хот

• Гамшигт тэсвэртэй хот

 Хэн оролцох вэ?

Орон зайн өгөгдлийг ашиглаж, шинэлэг шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ, өгөгдлийн шинжилгээний төрөл бүрийн төсөл хэрэгжүүлэх сонирхол бүхий баг, хамт олон, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, стартап компаниуд, консорциум, нэгдэл байж болно.

• Шагналын сан (програм хангамжийн лиценз, компьютер, таблет гэх мэт):

 1-р байр - 5,500,000₮-тэй тэнцэх эрхийн бичиг

 2-р байр - 3,500,000₮-тэй тэнцэх эрхийн бичиг

 3-р байр - 2,000,000₮-тэй тэнцэх эрхийн бичиг

Бүртгүүлэх: https://forms.office.com/r/5Hcix4nFjv

Холбоо барих: (976) 88007870, 99059816

Таны сурталчилгаа