Иргэн, аж ахуйн нэгжүүд дараах хугацаанд тайлангаа мэдүүлэх аж. Үүнд:
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар
-Ус бохирдлуусны төлбөр
-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэргийг 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хоёрдугаар сарын 10-ны өдрийн дотор мэдүүлнэ.
-Улсын тэмдэгтийн төлбөрийн хураамжийг 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хоёрдугаар сарын 20-ны өдрийн дотор.
-Цалин хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого
-Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татвар
-Мөнгөн хадгаламжийн болон харилцах дансны үлдэгдэлд олгосон хүүгийн орлогод ногдуулан суутгасан албан татвар зэргийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор тайлангаа мэдүүлэхийг анхаарууллаа.