Цаг үеийн мэдээ

2023 оны жилийн эцсээр хийсэн мал тооллогын урьдчилсан дүнгээр Ховд аймаг гурван сая 195.6 мянган толгой мал тоолуулжээ. Аймгийн Статистикийн хэлтсээс өгсөн мэдээллээр нийт малын тоо өмнөх оныхоос  8.0 хувиар буюу 277 мянга 224 толгойгоор буурсан байна. Үүнээс 39.0 гаруй мянган мал зүй бусаар хорогджээ.  

Таван төрөл тус бүрээр авч үзвэл: 

Адуу 143 мянга 118

Үхэр 196 мянга 237

Тэмээ 30 мянга 740

Хонь  1 сая 147 мянга 417

Ямаа 1 сая 678 мянга 118 толгойг тоолуулсан байна. 

Нийт сүргийн бүтцийн 52.5 хувийг ямаа, 35.9 хувийг хонь, 6.1 хувийг үхэр, 4.5 хувийг адуу, 1.0 хувийг тэмээ эзэлж байгаа юм.  

Мал тооллогын урьдчилсан дүнгээр Булган сум 294.7 мянган толгой мал тоолуулж, малын тоогоороо аймагтаа тэргүүлж байна.  Тус сумын малын тоо өмнөх оноос 17,458 толгой малаар өссөн бол бусад сумын хувьд малын тоо өмнөх оноос 5.0 мянгаас 41.0 мянгаар буурчээ. 

Тэмээн сүргийн тоогоор Дөргөн сум 6839 

Адуун сүргийн тоогоор Булган сум 13635

Үхэр сүргийн тоогоор Булган сум 34073

Хонин сүргийн тоогоор Дарви сум 126325

Ямаан сүргийн тоогоор Булган сум 180859 толгойгоор аймагтаа тэргүүлж байна.

Таны сурталчилгаа