Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Сэлбэ голын халиа үүссэн хэсэгт механизмаар болон гар ажиллагаагаар суваг татаж аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн дотор байгаа дулааны шугам нь тухайн хэсэгт голын мөсийг хайлуулж халиа үүсгэн түвшин нэмэгдүүлж байна. Иймд дулааны шугамын ойролцоо үүссэн халиа тошингийн мөсийг гар ажиллагаагаар суваг татан, түвшнийг буруулж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.