Цаг үеийн мэдээ

Исландад өнгөрсөн оны 12 дугаар сард газар хөдөлсний улмаас тус улсын баруун урд хэсэгт байрладаг Сварцэнги галт уулын систем оргилж эхэлсэн. Галт уул оргилсноос хойш халуун лав, хайлмагийг ойролцоох Гриндавик тосгонд оруулахгүйн тулд хана, хаалт барьсан байсан ч зарим хэсэгтээ эвдэрчээ. Улмаар галт уулын хайлмаг тосгоны иргэд оршин суудаг хэсэгт хүрсэн байна.

Гриндавик тосгоны 4,000 оршин суугчийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн ба халуун лав иргэдийн амьдардаг байшинд хүрч, гурван байшин шатсан байна. Ням гарагт галт уулын хоёр ч дэлбэрэлт бүртгэгдсэнээр Гриндавик тосгон руу урсах халуун хайлмагийн хэмжээ нэмэгджээ. 

Исланд улсад ойрын гурван жилийн хугацаанд тав дахь удаагаа галт уул хүчтэй дэлбэрсэн тохиолдол болж байна. Гриндавик тосгонд сүүлийн өдрүүдэд бага магнитудын хүчтэй олон зуун газар хөдлөлт мэдрэгдсэний улмаас тосгоны зам, барилгуудад том хэмжээтэй хагарал, цууралт үүсгэсэн байна. 

Исландын Ерөнхий сайд Катрин Якобсдоттир ням гарагт Гриндавик тосгоны хувьд хар өдөр тохиосон ч нар дахин мандана гэдгийг сануулжээ. Исландын иргэнийг хамгаалах газар 1973 оноос хойш галт уулын дэлбэрэлт хамгийн их гарз хохирол дагуулж байгааг мэдээлсэн байна.