Цаг үеийн мэдээ

АНУ-ын сансар судлалын станц НАСА-ын “Перегрин 1” сансрын хөлөг энэ сарын 8-ны өдөр саран дээр газардахаар Кэйп Канаверал сансрын буудлаас хөөрсөн билээ. Гэвч тус хөлөг зорьсон газартаа хүрч чадалгүй 18-ны өдөр Номхон далайн усанд унасан байна. “Перегрин 1” хөлгийн саран дээр газардах хөдөлгүүрт гэмтэл гарсан тул тойрог замд зургаа хоносны дараа өөрийгөө устгах командаар шатаж далай руу унажээ.

Хэрвээ уг ажиллагаа амжилттай болсон бол АНУ-ын 1972 онд явуулсан Аполло хөтөлбөрийн дараа анх удаа дотооддоо үйлдвэрлэсэн  сансрын хөлгийг саран дээр газардуулах байсан юм. НАСА-ын мэдээлснээр хөлөг далайн гадаргуу дээр хүн амын суурьшлын бүсээс хол унасан байна.

“Перегрин 1” хөлөг саран дээр НАСА-ын таван төхөөрөмжийг хүргэх зорилготой байжээ. Эдгээр төхөөрөмжүүдээр Америкийн сансар судлалын станц одон орон судлаачдыг саран дээр ирэхээс өмнө хүрээлэн буй орчны нөхцөл байдлыг судлах ёстой байсан юм. Одоогоор Америк, ЗХУ, Хятад, Энэтхэг улсууд саран дээр буух ажиллагааг амжилттай удирдаж, гүйцэтгэсэн байдаг юм. 

Эх сурвалж: BBC.com

Таны сурталчилгаа