Цаг үеийн мэдээ

Хятадын Юннан мужид хөрс гулссаны улмаас 18 айлын 47 хүн сураггүй байгааг орон нутгийн эх сурвалж мэдээлжээ. Эдгээр хүмүүс хөрс гулсах үед хөрс болоод байшин барилгын нурангид даруулсан байна.

Хятадын дарга Ши Жиньпин Юннан мужид байгалийн гамшиг тохиосон бүсэд иргэдийн амь насыг аврахын тулд эрэн хайх, аврах ажиллагааг бүх боломж нөөцөө дайчлан явуулахыг орон нутгийн эрх баригчдад уриалсан байна. Хөрсний гулсалт Юннан мужийн Жаотонг хотод болсон бөгөөд энэ хотод өнөөдөр агаарын температур цельсийн -4 хэм байгаа ч аврах ажиллагааг цаг хугацаатай уралдан явуулж байна.

CCTV агентлагийн мэдээлснээр өнөөдөр өглөө үүрээр 05:51 цагт хөрс гулсжээ. Одоогоор нурангин доороос нэг хүн олж аварсан байна. Байгалийн гамшгийн дараа эрсдэлтэй бүсэд оршин сууж байгаа 500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Иргэд оршин суугчдын яриагаар хөрс гулсах үед газар хөдөлж байгаа мэт хүчтэй чичирхийлэл, савлагаа мэдрэгдэж, чанга нүргэлэх дуу гарсан байна. 

Таны сурталчилгаа