Цаг үеийн мэдээ

Өчигдөр өглөө 08:00 цагийн үед Умард Солонгос улс олон тооны далавчит пуужинг усан доороос харвасан тухай Өмнөд Солонгосын Нэгтгэлийн яамнаас мэдээллээ. 

Шинэ он гарснаас хойш сарын хугацаанд Умард Солонгос гурав дахь удаагаа пуужингийн зэвсгийн туршилт хийлээ. Тав хоногийн өмнө буюу энэ сарын 24-ний өдөр далавчит пуужин туршсан ба энэ сарын 14-ний өдөр хатуу түлшээр цэнэглэгдсэн дундын зайн баллистик пуужин туршсан юм. 

Ням гарагт явуулсан далавчит пуужингуудын туршилтыг удирдагч Ким Жон Ун ойроос ажигласан тухай даваа гарагт төрийн мэдлийн сувгаар нь дамжуулан мэдээлжээ. Мөн тус сувгаар Пулхвасал-3-31 загварын хоёр пуужинг зүүн тэнгисээс харвасан хэмээн мэдээлсэн байна. Эдгээр пуужингуудын нэг нь агаарт 7,421 секунд, нөгөө нь 7,445 секунд байсан гэдгийг мэдээлсэн боловч хэр хол зайг туулсан нь тодорхойгүй байна. 

Пулхвасал-3-31 далавчит пуужин нь стратегийн ач холбогдолтой шинэ үеийн пуужин бөгөөд өнгөрсөн лхагва гарагт Шар тэнгист анх удаа харваж туршсан гэж төрийн мэдлийн сувгаар нь дамжуулжээ.

Таны сурталчилгаа