Цаг үеийн мэдээ

Японы тээврийн яам Toyota Industries корпорацын үйлдвэрлэсэн автомашинуудын хөдөлгүүрийн хүчин чадлын мэдээлэлд алдаа гарсантай холбогдуулан хяналт шалгалт явуулсан байна. Шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдтэй холбогдуулсан үйл ажиллагааны засварын захиалга авах, олноор үйлдвэрлэл явуулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох зэрэг шийтгэлийг Toyota Industries компанид оногдуулахаар болжээ. 

Түүнчлэн Toyota Motor компани дизель хөдөлгүүрийн мэдээллийг хуурамчаар үйлдэж зах зээлд нийлүүлсэн 10 загварын автомашины худалдаа борлуулалтыг дэлхий даяар зогсоохоо өчигдөр мэдэгдсэн юм. Эдгээр 10 загварын автомашин дунд Land Cruiser 300, Hilux зэрэг автомашинууд багтжээ. Toyota Industries нь хөдөлгүүрийн эргэлтийн хүчийг бодит хэмжээнээс нь илүү харагдуулахын тулд зөрчил үүсгэсэн гэж үзсэн байна. 

Toyota Motor корпорац нь Toyota Industries корпорацаас тусдаа 1930-аад оны үед үүсэн байгуулагдсан боловч Toyota Industries-ын хамгийн том хувьцаа эзэмшигч юм. Даваа гарагт хийсэн хэвлэлийн хурал дээр Toyota Industries-ын Ерөнхийлөгч Койчи Ито хэрэглэгчдээсээ хүлцэл өчиж, хариуцлагаа хүлээхээ мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Kyodonews.net

Таны сурталчилгаа