Цаг үеийн мэдээ

Леонил Мессигийн тоглодог Интер Майами клуб өнгөрсөн амралтын өдрүүдэд Хонконгод улирлын өмнөх нөхөрсөг тоглолтыг Хонконгийн шигшээ багтай хийж, 4-1 гэсэн онооны зөрүүгээр талбайн эзнийг ялжээ. Гэвч хөлбөмбөгийн од Лионел Мессигийн өвдөгний шөрмөс гэмтсэн тул талбай дээр гараагүй байна. Зөвхөн Мессигийн тоглолтыг үзэхээр цугласан 40,000 орчим шүтэн бишрэгч нь сэтгэл дундуур үлдсэнээ илэрхийлэн boo-лж, тасалбарын мөнгөө буцаахыг шаарджээ. 

Хонконгийн цэнгэлдэх хүрээлэнд тоглолт үзэхэд дунджаар 80 хонконг доллароор тасалбар худалдаж авдаг боловч Мессиг үзэхийн тулд шүтэн бишрэгчид нь 1,000-5,000 хонконг доллароор тасалбар худалдаж авсан байна. Мессигээс гадна Уругвайн довтлогч Луис Суарез мөн өвдөгний бэртлийн улмаас талбай дээр гараагүй ажээ. Тоглолтын хоёрдугаар хэсэг эхлэхэд хөлбөмбөгийн фенүүд “Бид Мессиг харахыг хүсэж байна” хэмээн орилолдож эхэлжээ. 

Хөлбөмбөгийн фенүүдээс гадна олон сая хонконг долларыг тус тоглолтод зориулсан Спортын хороо ч мөн зохион байгуулагч Tatler Asia компанийг зэмлэн буруутгасан байна. 

Интер Майами багийн дасгалжуулагч Жерардо Мартиногийн хэлснээр клубийн эмч нарын баг Мессиг талбай дээр гаргахгүй байх шийдвэрийг ням гарагийн өглөө гаргасан гэдгийг хэлж, хүлцэл өчжээ. 

Таны сурталчилгаа