ХБНГУ-ын Мюнхен хотод өнгөрсөн амралтын өдөр аюулгүй байдлын бага хуралд оролцохоор цугласан Бүлэг 7 орны гадаад хэргийн сайд нар нэг минутын хугацаанд дуугаа хурааж Алексей Навальныйд эмгэнэл илэрхийлжээ. Тус уулзалтад Алексейн эхнэр Юлия Навальнаяа оролцсон байна.
Тэрээр олон улсын хамтын нийгэмлэгийг Оросын аймшигт дэглэмийг нураахад нэгдэхийг уриалж, нүдэндээ нулимстайгаар “хэрэв Кремль нөхрийн минь аминд хүрсэн нь үнэн бол Путин болон түүний хүрээллийн найз нөхөд, эрх баригчдын миний нөхөр, гэр бүл, эх оронд минь хийсэн бүгдийн хариуцлагыг хүлээлгэх болно. Тэр өдөр удахгүй ирнэ” гэжээ.
Юлия нөхөртэйгөө хоёр жил уулзаж чадаагүй ба Навальный хамгийн сүүлд 14-ний валентины баярын өдөр эхнэртээ “би секунд бүрт чамайг надтай хамт байгааг мэдэрч байна” гэж бичжээ. Навальныйг нас барсан мэдээлэл цацагдсаны дараа Юлия нөхөртөө үнсүүлж байгаа бичлэгээ цахим сүлжээндээ хуваалцаж, “би чамдаа хайртай” гэсэн тайлбарыг нийтэлжээ.
Навальный нь 10 гаруй жил гудамжны жагсаалыг удирдаж, авлигын эсрэг тэмцлээрээ улс орондоо танигдсан юм. Тэрээр 2021 онд Германаас Орос руу ирж байхдаа хордож, дараа нь хоригдсон. Навальный эх орондоо эргэж ирэхдээ хоригдохоо мэдэж байсан хэдий ч юунаас ч айхгүй байгаагаа хэлж байжээ.
2024-02-19
Жинхэнэ эх орнч залуу ийм зоригтой залуу оросд төрөхгүй Путины захиалгат аллага
2024-02-20
Hairan saihan zaluu genet zurh n zogsson ch geh shig aluurchin daranguilagch l alaa biz