Японы Daiso сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагч тэрбумтан Хиротаке Яно 80 насандаа таалал төгссөн тухай даваа гарагт мэдээлжээ. Тэрээр зүрхний дутагдлаас болж хоёрдугаар сарын 12-ны өдөр амьсгал хураасан байна. Оршуулгын ёслолыг нь ойр дотнын цөөн хүмүүсийн хүрээнд явуулжээ. Хиротаке Яно нь хямдралтай худалдааны Daiso сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулсан юм. Тэрээр 100 иений бараа бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүрийн анхны салбараа 1972 онд нээж байжээ.
Форбес сэтгүүлийн тооцоолсноор Хиротаке Яногийн орлого 1,9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тэрээр 1972 онд 29 настайдаа Daiso дэлгүүрийн анхны сүлжээг Яно нэртэйгээр нээж байсан юм. Анхны дэлгүүрээ нээснээс хойш таван жилийн дараа нэрийг нь Daiso болгон өөрчилжээ. Яногийн анхлан санаачилсан хямдралтай барааны худалдаа өнөөдөр дэлхий даяар өргөн тархжээ. 2023 оны судалгаагаар Daiso нь Япон улсад 4,360, дэлхий даяар 1,000 орчим дэлгүүртэй болсон байна.