Цаг үеийн мэдээ

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоол зүйч, тогооч нарын дунд зохион байгуулсан ‘’Малын дотор мах ашиглан хүүхдийн хоолны шинэлэг жор, технологи боловсруулах’’ ур чадварын уралдааны сүүлийн шатны шалгаруулалтын дүн гарлаа. Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хэрэгжүүлж буй ‘’Монгол улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн дэмжих нь’’ төслийн хүрээнд БШУЯ, ШУТИС-ийн ҮТС-тай хамтран энэ шалгаруулалтыг зохион байгуулсан юм. 

Тэргүүн байр: БЗД-ийн 22-р цэцэрлэгийн тогооч Ю.Орхонтуул - /Өргөмжлөл, 1.5 сая төгрөг/

Дэд байр: БНД-ийн Боловсрол цогцолбор сургуулийн хоол зүйч Б.Нарантуяа - /Өргөмжлөл, 1.2 сая төгрөг/

Гутгаар байр: БГД-ийн 97-р цэцэрлэгийн тогооч Б.Батжаргал - /Өргөмжлөл, 900 мянган төгрөг/

Тусгай байр: БГД-ийн Сэтгэмж цогцолбор сургуулийн тогооч М.Сарантуяа - /Өргөмжлөл 600 мянган төгрөг/

Уралдааны хоёрдугаар шатанд шалгарсан нийт тогооч нарт батламж, дурсгалын зүйлс гардууллаа.

Таны сурталчилгаа