2024 оны 03-р сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Хөх хот, Хөх хот-Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг ДАВАА, БААСАН гараг бүр аялахаар боллоо.
Тус чиглэлд Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ болон Хятадын төмөр замын /КЖД/ галт тэрэг ээлжилж аялна.
УБТЗ галт тэрэг: Улаанбаатар – Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг эхний аялал 2024 оны 03 сарын 15-ны өдөр (Баасан гараг) Улаанбаатараас хөдөлж, 03 сарын 16-ны өдөр (Бямба гараг) Хөх хотод хүрэх, Хөх хот – Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэг 03 сарын 18-ны өдөр (Даваа гараг) Хөх хотоос хөдөлж, 03 сарын 20-ны өдөр (Лхагва гараг) Улаанбаатарт ирнэ.
КЖД галт тэрэг: Хөх хот – Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэгний эхний аялал 2024 оны 03 сарын 15-ны өдөр (Баасан гараг) Хөх хотоос хөдөлж, 03 сарын 17-ны өдөр (Ням гараг) Улаанбаатарт хүрэх, Улаанбаатар – Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг 03 сарын 18-ны өдөр (Даваа гараг) Улаанбаатараас хөдөлж, 03 сарын 19-ний өдөр (Мягмар гараг) Хөх хотод хүрнэ.
Тасалбарын үнэ:
Улаанбаатараас Хөх хот руу том хүн /1 талдаа/ -627.200 төгрөг,
Хүүхэд /1 талдаа/ - 492.300 төгрөг байна.
2024-03-12
Za zailaa iim unetei bhiimuudaa hen suuhawdee
Зочин
2024-03-13
Хашаа юм, наад галт тэрэг чинь нисдэг юм уу?
2024-03-13
Арай үнэтэй бна УБ-Хөх хот ороод ирхэд ирж очихын нийлээд 268000 болдог бгаа шүү
2024-03-14
Tengriin vntei sda ymaa barag awatar aylal vzeh mongo