Цаг үеийн мэдээ

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж буюу гал тогооны төлөвлөлтөд зориулж тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг байна. Солонгосын сургуулийн үдийн хоолны үйлчилгээ хөгжиж байсан эхэн үедээ ангид хооллодог хэлбэр түгээмэл байжээ. Хоолыг ангид зөөхөд хөрөх болон чанарт нөлөөлж байсан тул хооллох танхимаар үйлчлэх нь хамгийн оновчтой хувилбар гэж үзсэн.

Зориулалтын хооллох  танхимаар үйлчлэх болсноор гал тогооны төлөвлөлт зохион байгуулалтын хэлбэрт тохируулан тоног төхөөрөмжийн шинэчлэлт гарч ирсэн байна. Сургуулийн хоолны үйлчилгээтэй зэрэгцэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эргэлт, жижиг дунд үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн өөрчлөлт шинэчлэлтүүдэд дэвшил гарч ирсэн байна.

Өнөөдрийн байдлаар нийт сургуулийн 90% орчим нь хооллох заалаар үйлчилж байна.

Солонгос улсад 40 жилийн өмнө сургууль цөөн учир 2-3 ээлжээр хичээллэж байсан бөгөөд гэртээ бэлтгэсэн хоолоор хооллодог байжээ. Амьжиргааны түвшин, гэр бүлийн орлогын ялгаатай байдлаас болж зарим сурагчид хоосон хоолны савтай ирэх тохиолдол цөөнгүй байв.

Сургуулийн хоолыг нэгдсэн системээр шийдвэрлэж төрөөс 100% хоолны зардлыг хариуцах болсон нь ялгаварлан гадуурхагдах байдлыг халж Солонгос хүний бие бялдар, оюун ухаан сэтгэн бодох чадварыг дэмжих цогц үйл ажиллагаа болсон гэж үздэг байна.

КОЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэй 10 жишиг гал тогооны загвар төслийг 2024 оны 09 сард ашиглалтад оруулах бөгөөд тухайн сургуулийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжийг БНСУ-аас нийлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.

Таны сурталчилгаа