Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны 4 давхраас хүүхэд унасан" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага мэдээллийн дагуу шалгахад 14 настай, эмэгтэй сурагч толгой нь эргэж, дотор муухайрсны улмаас цонхоор агаар амьсгалах үедээ толгой нь эргэж унасан гэх нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Хохирогч эмнэлгийн тусламж авсан. Үргэлжлүүлэн шалгалтын ажиллагаа хийгдэж байна.
Алтан-Очир
2024-04-24
Өсвөр насны хүүхэд яагаад.. эрүүл чийрэг байх байсан ямар нэг суурь өвчинтэй гэж бодохгүй байна Bully хийгээд байсан юм биш биз.амьсгалын дутагдалд яагаад орно гэж..цонхоор агаар авах хэмжээнд байна гэхээр..