Цаг үеийн мэдээ

Жүдо бөхийн Дэлхийн аварга Б.Баасанхүү эх орондоо ирлээ. Түүнийг Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах үеэр нь цөөн хором ярилцлаа.

-Сайн явж ирсэн үү? Дэлхийн аварга болсон сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэндээ маш их баяртай байна. Үргэлж миний ард байж тусалж дэмжсэн гэр бүл болон Монголын жүдо бөхийн холбооныхон, баг хамт олон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Сүлд биеийн тамир спорт хорооныхоо хамт олондоо маш их баярлалаа. 

-Дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээндээ ороод түрүүллээ. Тухайн үед юу бодогдож байв? 

-Өөртөө итгэж өгөхгүй л байна даа. 

-Эх орондоо ирэхэд тань баг хамт олон, гэр бүл, найз нөхөд нь тосож авч байгаа энэхэн үед юу бодогдож байна вэ?

-Үнэхээр том үүрэг хариуцлага ирж байгаа юм шиг санагдаж байна. Дараагийнхаа тэмцээнд сая гаргасан амжилтаа давтаад, түрүүлэхийн төлөө бэлтгэл сургуулилтаа сайн хийнэ ээ. 

-Яг энэ мөчид хамгийн их баярлалаа гэж хэлмээр байгаа хүмүүс байгаа байх?

-Үргэлж тусалж дэмжиж, төрүүлж өсгөсөн аав ээждээ, хамт олондоо баярлаа. Тэр хүмүүс байгаагүй бол энэ хүртэл явахгүй байсан байх. 

-Хоёрхон сарын дараа олимпын дэвжээ таныг хүлээж байна. Тэр хүртэл хэрхэн бэлтгэлээ хангах вэ?

-Тийм. Яг хоёр сар үлдлээ. Өдөр бүр бэлтгэлээ чанартай сайн хийнэ. 

-Монголынхоо ард түмний итгэлийг алдалгүй отгон Дэлхийн аварга болсон танд дахин дахин баяр хүргэе. Та үзэгч түмэндээ хандаж сэтгэгдлээ хуваалцаач?

-Монголынхоо ард түмэнд маш их баярлалаа. 

-Төрийн дууллаа эгшиглүүлээд зогсож байхад танд юу бодогдож байв?

-Тэр үед үнэхээр үгээр хэлж мэдэхээргүй тийм гоё аз жаргалыг мэдэрсэн. 

 

Таны сурталчилгаа