Цаг үеийн мэдээ

Улс төрд хүний амь нас хөзрийн мод, тамгын флаш, аран түүз үү? Сонгуулийн үеийн үхэл хагацал үүлэн чөлөөний нар шиг их гоё боломж гэж үү? 

Доржийн Амартүвшин ийм гоё боломжийг ашиглаж чадсангүй өлбийчөөд гэж АН-ыг хатгаж шөвөгдлөө. Түүнийхээр бол одоо жинкэнэ улс төрийн тоглолтуудаа гаргаад, эрэгчин эмэгчнээ үзэж байх үе мөн үү? 

МАН-аас 1-р тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярын ухуулагчдын нэг малчин П.Отгонбаатар худ ургийн хамаатан, Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийг амийг бүрэлгэсэн хэрэг гарсан. МАН Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс эргүүлэн татах улс төрийн шийдвэрээ гаргасан. Араас нь АН-аас нэр дэвшигч О.Алтангэрэлийн ухуулагчаар ажиллаж байсан төгсөлтийнхөн нь архидаж, 41 настай Б барсан. АН О.Алтангэрэлийг эргүүлэн татах улс төрийн шийдвэрээ бас гаргах уу? 

Улсын хэмжээнд 1339 нэр дэвшигчийн 200 шахам мянган хүн ухуулагчаар бүртгүүлэн, цалин хөлс авч ажиллаж байна. Улаан цагаан, ногоон, чернилэн ягаан, улбар аль ч намын аль хэнийх нь ч 200 мянган ухуулагчаас  хаана ч, хэзээ ч, хэрэг түвэг, осол аваар тохиолдож болно. МАН-ын хүний улаан амь, АН-ын хүний хөх амь гэж үгүй. Монгол хүний амь л гэж бий. 

Үхэл хагацлыг үүлэн чөлөөний нар гэж баярлан дэвхцэх, эрдэнэт хүний амь насыг эвент акцын сэдэв гэж ашиглах нь хүнлэг ёс, хүн чанар, Монголын жудаг мөн үү? Сонгууль дуусахад Монголоороо л үлдээсэй билээ.

 

Таны сурталчилгаа