Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймаг цахим шилжилтийн хүрээнд Цагдаа, Онцгой, Түргэн тусламж, Хогийн машинуудад GPS хяналтын систем нэвтрүүлж эхэллээ.

Энэхүү систем нь GPS тухайн машины явсан маршрут болон одоо байгаа маршрутыг хүлээн авч газрын зураг дээр зурна. Мөн байршлын бүх цагийн өгөгдлийг мэдээллийн санд хадгална. 

Шуурхай удирдлагын уг систем нь тухайн байгууллагын дундын нэгдсэн дуудлага хүлээн авах, хуваарилах, шийдвэрлэх, дуудлага ирсэн цэгийг жолоочид автоматаар хуваарилж өгөх,  жолооч хаяг байршлын системийн тусламжтай очих газрын зураглалыг хүлээн авч,  өргөдөл, гомдол, хүсэлт, дуудлагыг шийдвэрлэх юм.

Таны сурталчилгаа