Цаг үеийн мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулах, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлд анх удаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг ашиглалтад орууллаа.

Төвийн үйл ажиллагааг ХНХ-ын сайд Х.Булгантуяа нээн үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжил, оролцоо, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхааран ажиллаж байна. Энэ төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр мөрдөгддөг хууль тогтоомжийг цогцоор нь хэрэгжүүлэх боломж бүрдэж байна” гэдгийг онцоллоо.

Түүнчлэн тус төвөөр дамжуулан ажилд зуучлуулахаас гадна ажил, мэргэжлийн баримжаа олгох сургалт, зөвлөгөөнд хамрагдаж, ажлын байранд дадлагажих боломжтой. Мөн ажил олгогчдод зориулсан сургалтуудыг явуулахаар төлөвлөжээ.

Мөн оюуны бэрхшээлтэй насанд хүрэгчдэд зориулсан өдрийн үйлчилгээ, хөдөлмөрийн сэргээн засах үйлчилгээг тус тус үзүүлж, судалгаа ба инновац, бизнес инкубаторын үйлчилгээ явуулах юм.

Таны сурталчилгаа