Цаг үеийн мэдээ

УИХ-ын ээлжит сонгууль өндөрлөж парламентад суудал авсан улс төрийн намууд ээлж дараалан шинэ томилгоо хийсээр байна. Тэдний томилгоо сонгуульд өвдөг шороодсон гишүүддээ албан тушаал хуваарилах ажлаас эхлэв бололтой. 

Тухайлбал АН-ын генсекийн албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байсан Э.Одбаярыг чөлөөлж Н.Ганибалыг томилсон байна. Улс төрийн хүрээнд Э.Одбаярыг МАН-аас АН-д тавьсан БЭТ ч гэж ярьдаг. 

Харин Н.Ганибал УИХ-ын сонгуульд зүүн бүсэд өрсөлдөж өвдөг шороодсон, түүнийг АН доторх бүлэглүүдийн эрх ашгийг тэнцвэржүүлж чадна гэж намынхан нь үзэж байгаа аж. 

Таны сурталчилгаа