Цаг үеийн мэдээ

 Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж УИХ-ын дэд дарга, бүлгийн дарга нарыг болон Ерөнхий сайдыг батламжлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байна. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дэд даргад Б.Пүрэвдоржийг, бүлгийн даргад О.Цогтгэрэл нарыг нэр дэвшүүлсэн бол МАН-ын бүлгээс УИХ-ын дэд даргад Х.Булгантуяа, харин МАН-ын бүлгийн даргад Л.Мөнхбаатарыг тус, тус нэр дэвшүүлээд байгаа юм. 

УИХ-ын 2024 оны сонгуульд МАН 68 суудал авч, олонхийг бүрдүүлсэн тул Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ улиран томилогдож, ажлаа үргэлжлүүлнэ. 

Таны сурталчилгаа