УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд дарга болон бүлгийн дарга нарын томилгооны асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байна. УИХ дахь Ардчилсан Намын бүлгээс Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Б.Пүрэвдоржийг дэвшүүлсэн.
Бүлгээр нэр дэвшүүлсэн энэхүү асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулснаар гишүүд гар өргөн санал хураалтад оролцов.
Б.Пүрэвдоржийг УИХ-ын дэд даргаар сонгохыг чуулганы хуралдаанд оролцсон 110 гишүүн 100 хувийн саналаар дэмжлээ.