УИХ-ын анхдугаар чуулганы 2024 оны долоодугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын зарим дэд хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоолыг баталжээ.
Уг тогтоолоор Тогтвортой хөгжлийн зорилгын, Төсвийн зарлагын хяналтын, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын, Хүний эрхийн дэд хороог 41 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнд Төсвийн зарлагын хяналтын, Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнд Хүний эрхийн, Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог тус тус байгуулдаг ба анхдугаар хуралдаанаар дэд хорооны даргыг сонгох юм.
Дэд хороо дараах асуудлыг эрхэлнэ. Үүнд:
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг,
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг,
Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг,
Хүний эрхийн дэд хороо хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын бодлогын асуудлыг тус тус эрхлэн ажиллана.
2024-07-18
Аж үйлдвэржилтийн байнгийн хорооны даргаа Ганбаатар байхдаа яахав дээ , Батлутыг томилсон бол оновчтой зөв байхаар байлаа, харамсалтай