Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын шуурхай хуралдаан /2024.07.16/-ны өдөр боллоо. Шуурхай хуралдааны эхэнд хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь яамны удирдлагууд газар, хэлтсийн дарга болон яамны нийт албан хаагч нартай уулзан бүтэц бүрэлдэхүүн, төсөл хөтөлбөр, яамны үйл ажиллагаатай танилцлаа. Сайд Ж.Батсуурь яамны нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан анхаарах шаардлагатай нэн чухал асуудлуудыг танилцуулж, яамны газар хэлтэс болон харьяа байгууллага, төслийн нэгжийн удирдлагуудад нэн тэргүүнд хэрэгжүүлэх ажлуудын хүрээнд үүрэг чиглэл өглөө.
Эрдэнэцэцэг
2024-07-18
Ашиглалтад ордоггүй дуусаагүй орон сууцны барилгуудад анхаарч өгнө үү, иргэдээс 100 хувийн захиалга авчихаад 4-5 жил хүлээлгэж, барилгын ажил нь ч явахгүй, мөнгөгүй гэсэн шалтаг ярьсан эздүүд захиалагчдыг хох роож байна. Энэ талын гомдол мэдээлэл нэр баримттайгаар өгмөөр байна. Хариу