УИХ дахь Хүний эрхийн дэд хороо Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа амь насаа алдсан гэх 21 настай иргэний асуудлаар мэдээллийг сонслоо. Тус хуралдааныг даргалагч, УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны гишүүн Х.Тэмүүжингээс тодрууллаа.
Нэгдүгээрт, шоронд иргэн гэмт хэрэгт өртөхөд тэр асуудал нь шийдэгдэхгүй байна гэдэг гомдол, санал гаргасан. Энэ чиглэлээр анхаарч ажиллах ёстой юм байна гэдгийг харлаа. Хоёрдугаарт, гомдол санал гаргаад өөрөө гэрч, хохирогч болж байхад гэрч хохирогчийг хамгаалах тогтолцоо ажиллахгүй байна. Гэрчээ хамгаалж чадахгүй амь нас нь эрсдээд нас барсны дараа гэрчгүйгээр энэ хэрэг яах юм бэ. Олон нийтийн зүгээс цагдаагийн байгууллага гэрчээ устгаад өөрсдөө энэ хэргээс гарах гэж байгаа юм уу гэсэн хардалт үүснэ. Ийм хардалтгүйгээр асуудлыг шийддэг арга зам руугаа орохгүй бол хүн болгон ардаа хардалттай үлдэх нь байна. Нийгмийн сэтгэл зүй эмгэгтэй үлдэх нь байна. Гуравдугаарт, цагдаагийн байгууллага мэдээлэл өгөхдөө хохирсон иргэнээ гэмт хэрэгтэн болгож харлуулж байна гэдэг. Заримдаа гүтгэж байгаа юм уу, эсвэл муухай болгож харуулах гэж байгаа юм уу гэдэг мэдээлэл өгч байна. Хувь хүний нууцыг бүрэн задалдаг. Гэтэл хувь хүний эмзэг мэдээллийг задалсныхаа төлөө сэтгүүлч шоронд орж байхад хуулийн байгууллага өөрөө задлаад бурууг нэхээд зогсож болохгүй. Энэ нь зохицуулалтдаа байна уу, соёлдоо байна уу, хаанаа байна энэ алдааг засах ёстой. Хуулиа өөрчлөх ёстой. Нэг үйлдлийг төр хийж байна уу, иргэн хийж байна уу адилхан гэмт хэрэг л бол гэмт хэрэг. Биш бол гэмт хэрэг биш л байх ёстой. Шударга ёсыг шаардах ёстой. Энэ асуудал мөн хөндөгдөж байна. Дараа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэж ярьдаг эрүү шүүлт, нотолгоог хуурамчаар үйлдэх, шүүгч, гэрчид нөлөөлөх ч гэдэг юм уу энэ төрлийн гэмт хэргийг шалгадаг тогтолцоо ерөөсөө ажиллахгүй байна. Иргэн утас хулгайлсан бол хорьж байгаад, үхүүлээд ч хамаагүй хэргийг нь шалгаж болоод байдаг. Гэтэл албан тушаалтнууд гэмт хэрэг хийсэн байхад түүнийг нь шалгах тогтолцоо ажиллахгүй байгаа бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэн энэ чиглэлийн шалгалтыг яаж хийх юм, тогтолцоогоо яаж сайжруулах юм бэ гэдгээ бид бодох ёстой юм байна. Гэх мэтээр 11 асуудлыг хэлэлцлээ. Шийдвэрээ хараахан гаргаагүй. Нэмж дуудах хүмүүс нэлээд байна. Нэмж дуудах байгууллага бас байна. Тиймээс нэмж дуудах болон мэдээлэл авах чиглэлээр протоколоор чиглэл өглөө. Дараагийн хүний эрхийн хурлаар прокурорын байгууллагыг дуудахаас өөр аргагүй байна. Эмнэлгийн байгууллагыг тодорхой хэмжээнд нэмж оролцуулахаас өөр аргагүй байна. Мөн дутуу байгаа мэдээллүүдээ бүрэн гүйцэт авах шаардлагатай байна. Зарим судалгааг гүйцэт хийлгэж, ХЗДХ-ийн яамнаас тодорхой чиглэлүүдийг өгөөд сонсох ёстой юм байна. Магадгүй шаардлагатай бол хохирсон иргэдийн дуу хоолойг сонсох хэрэгцээ байх шиг байна.
С.ОТГОН
2024-07-30
Хар тамхи хэрэглэдэг жоохон охинтой садарладаг УИХ гишүүн бх ёс зүй бол өөрт чинь үнэндээ алга
2024-07-30
76 нь хуучин ГИШҮҮДИЙГ ЯААГААД ШАЛГАХГҮЙ БАЙНА ЖДҮ..БСЗ...ХӨГЖИЛИЙН БАНК ГЭЭД .. НҮҮРСНИЙ44 ИХ НАЯД ГЭЭД МАШ ИХ ХЭРЭГ ХУУЧИН. ГИШҮҮН 76 ..ААД ЗӨНДӨӨ БАЙНА.УТАС НЫ. ХЭРЭГЭЭР ХҮҮХЭД ШАЛГАЖ АЛНА ҮНЭНЫ ТӨЛӨӨ ЯВСАН ГАНЦ СЭТГҮҮЛЧИЙГ ШОРОНД ХИЙНЭ ШОРОНД БАЙСАН ГИШҮҮДИЙГ ШУУД ГАРГАЖ ИРЭЭД ТӨРИЙН ОРДОНД ЗАЛААД БАЙДАГ ЯААГААД ЭНЭ ХУЛГАЙЧ НАРТ.АРГА.ХЭМЖЭЭ.АВДАГГҮЙ ЮМ ВЭ.ШҮҮХИЙНХЭН МӨНГӨТӨЙ БАЯЧУУДААС АМАНДАА БАГТСАН МӨНГӨ НЬ АВИЛГАЛ АВААД ХЭРЭГИЙН ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ БАЙГАА НЬ ТОДОРХОЙ АРД БҮГД МЭДЭЖ БАЙГАА АРД ТҮМЭН ШҮҮХИЙН АВИЛГАЛЧ ӨВӨӨ ЭМЭЭ НАРТ ӨГӨХ МӨНГӨГҮЙ УЧИР ШУУД ШОРОНД ОРДОГ ИЙМ БАЙХАД ЭНЭ УЛС ЧИНЬ ХЭЗЭЭЧ ХӨГЖИХГҮЙ ХЯТАДЫН КОЛОН БОЛНО НОВШИЙН 76 ..НЬ ХУЛГАЙЧАА ШОРОНД ХИЙЖ АРД ТҮМЭНИЙГ ТАЙВАН АМЬДРУУЛМААР БАЙНА ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГУУДАА
Зочин
2024-07-30
Одоо нөгөө Тэмүүжингийн эсрэг тролл ажилаж эхлэх нь 2016 онд Тэмүүжин ХЗДХ Сайдаар ажилаж байхдаа цагдаагийн байгуулагуудын болж бүтэхгүй байгаа муу муухай бүхнийг шүүрдэж цэвэрлэгээ хийж эхлэнгүүт нөгөө том том артай хурандаануудын занганд орж тэдний гар хөл хань хамсаатан троллуудын гүтгэлэг доромжилд өртөж байсан гэдгийг ухамсартай ард түмэн мэддэг юм энэ хар муу юм бичиж байгаа хүн та тийм шудрага хүн юм бол Нэр ус ажил алба амьдран суугаа хот аймаг сум хорооныхоо хягийг ил гаргаад биччих л дээ тэгвэл танд итгэе тэгж чадахгүй юм бол утасны цаанаас элдэв худал хуурмаг гүжирдлэг хов живийн чанартай юм бичихээ болчих харъя !
Үнэн шүү...
2024-07-30
Үнэн шүү! Гэтэл нөгөө талд нь нөхдүүд орд газраас нь туучхаад намтарчилсан эссе бичлүүлээд хариуцлага хүлээх нь байтугай дээшилж өөдлөөд явж байдаг. Ер нь УИХ гишүүн, сайд, өөр бусад албан тушаалтны нэр холбогдсон хэрэг, гомдол, мэдээллийг олон нийтийн хяналт дор шалгадаг тогтолцоог хуулинд шигтгэж өгөх талаар Х.Тэмүүжин, Б.Энхбаяр, сайд О.Алтангэрэл нар хууль санаачилж ажиллах нь чухал гэж харагдах