Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар болон холбогдох албан хаагчид өнөөдөр (2024.08.08) орон нутгийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Аймгийн сонгуулийн хороодтой цахимаар хуралдлаа.
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу энэ сарын 12-ноос иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох талаарх мэдээллийг иргэдэд түгээх зөвлөмж өглөө. Түүнчлэн наймдугаар сарын 12-ноос өмнө сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулах болон нам, эвслийн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авах зэрэг зохион байгуулалтын талаар мэдээлэл солилцов.
Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдөр (2024.08.08)-ийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль зохион байгуулахад шаардлагатай үндсэн чиглэл хоорондын уялдааг хангах Ажлын хэсэг байгуулсан талаар болон энэ сарын 22, 23-ны өдөр аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын удирдлагуудад сургалт зохион байгуулах талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга мэдээлэл өглөө.