2024 оны 8-р сарын 21-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Таны идэвх зүтгэлтэй байдал нь хамтран ажиллагсдын болон дээгүүр албан тушаалтны анхааралд өртөнө. Өөртөө амлалт өгч, зорилго зорилтоо тодорхойл. Нарийн төлөвлөгөө гаргаж ажиллах нь таны амьдралыг идэвхтэй болгож, өөрийгөө нийгэмд тогтсон үүрэг, оролцоотой гэдгээ мэдрэх боломж олгох болно. Харин өөрт огт хамааралгүй зүйлээс хол байхыг хичээ.
Үхэр: Ямар нэгэн шинэ санаа орж ирсэн л бол түүнийг дараа нь хийе гэж хойш тавьсны хэрэггүй. Буруу бодолд хөтлөгдөн огт мэдэхгүй харанхуй наймаа хийж магадгүй. Ийм бодлогогүй алхам нь эрсдэлд оруулж мэдэх юм. Зарим хүмүүс юу хийхээ олж мэдэх нь хамгийн чухал зүйл болж хувирна.
Ихэр: Уран бүтээлч хүмүүс аливааг эргэцүүлэн бодох, дүрслэн бодох чадвар өндөр байна. Ихэнх хүмүүс хүсэл мөрөөдлөө бодит байдал руу оруулж чадна. Ажилладаг салбартаа өөрийн бүтээлч байдлаа ил гаргахыг од эрхэс зөвлөж байна. Таныг хүрээлж буй хүмүүсийн эерэг уур амьсгал, сайхан сэтгэлийн хүчийг мэдрэх болно.
Мэлхий: Таны сэтгэл хөдлөл, зөв совин үргэлж буруу мууг заадаггүй ч таагүй зүйлд ч өөрийгөө бэлдээрэй. Ойр орчноос гэнэтийн мэдээлэл сонсож, ажлын ачаалал дээд цэгтээ хүртэл өснө. Эрүүл мэнддээ харш үйл хийх, сэжиг бүхий хүнтэй уулзаж танилцах зэргээс зайлсхий. Бусдад таалагдахгүй үйлдэл хийх хэрэггүй.
Арслан: Таны эргэн тойронд алдагдал, хямралын шуурга тохиолдож магадгүй. Энэ шуурга таныг болон хамт олныг ч мөн хамрах болно. Гэхдээ таны ажиллах чадвар өндөр байж бага хугацаанд их зүйлийг амжуулан эргэн тойрны хүмүүсийг гайхшируулна. Аялал зугаалгаар явах, томилолтоор явах зэргийн эртнээс төлөвлөх хэрэгтэй.
Охин: Таны эрч хүчтэй, шургуу хөдөлмөрч зан ажлын үр дүнд эергээр нөлөөлнө. Та хэн нэгнээс ашигтай ажлын санал хүлээж авна. Энэ нь таны амьдралд тохиож болох ховорхон боломжуудын нэг гэдгийг санаж шийдвэрээ оновчтой зөв гаргаарай. Гэр бүл үр хүүхдүүдэд зориулах цагаа дэмий зүйлд алдаж болохгүй.
Жинлүүр: Өөр дээрээ хэт их ачаа үүрэх, бусдын тусын тулд өөрийгөө гаргуунд нь гаргах хэрэггүй. Мөн шаардлагагүй үрэлгэн зан тань алдагдалд хүргэж болзошгүй. Ажлын ачаалал, төвөгтэй асуудлыг ганцаар шийдвэрлэх гэж хичээх нь хэзээ ч сайнаар нөлөөлөхгүй тул эртхэн ойрын хэн нэгэн хүнтэй уулзаж, тусламж дэмжлэг хүсэхэд буруудахгүй.
Хилэнц: Арилжаа наймаа хийдэг хүмүүс нэгэнт тогтсон үйл ажиллагаандаа зарим шинэчлэлийг хийхгүй бол ахиц дэвшил гарахгүй, ашиг орлого багассаар байх болно. Энэ үед бүх юмны зардал өсөх хэдий ч энэ нь ирээдүйн их ашгийн төлөө байгаа бол чухал зүйлдээ гар татах хэрэггүй. Хамгийн зөв сонголтыг хийж чадвал хайртай хүмүүстээ сэтгэлийн баяр баяслыг бэлэглэх болно.
Нум: Санхүүгийн үйл ажиллагаа нь ашиг орлого нэмэгдүүлэх болно. Жилийн сүүлээр тооцооллын хувьд нэмэх үзүүлэлттэй байх бололтой. Хамтын ажиллагаа нь цаг үеэ олсон үйлдлээр амжилттай байхаас гадна таны хувьд нэр хүндээ хамгаалах үндэс болно. Оюун санааны хувьд хоёрдмол байдал нь эргэн тойрны хүмүүсийн харилцаанд сөргөөр нөлөөлж магадгүй.
Матар: Өргөн олныг хамарсан хэмжээнд гэхээсээ илүүтэй ганцаарчилсан ажилд амжилттай байна. Хэт их ажиллаж, ачаалал авах нь зарим хүмүүсийг гол зорилгоос нь холдуулах болно. Өөртөө анхаарал тавих, алдаагаа олох, зорилгоо шинэчлэх зэрэгт цаг зарцуул. Хайр сэтгэлийн асуудал шийдэх болон романтик адал явдал оролцох зэрэг нь сайн нөлөө үзүүлнэ.
Хумх: Танилын хүрээллийг тэлэх, таатай боломжуудыг үр ашигтай ашиглах зэрэг нь шинэ эхлэл үүсгэж магадгүй. Зарим хүмүүс хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байж, амьдралын төлөө төлөө тууштай тэмцэж байхад олдсон боломжоо голж шилж, бэлэн юм хүлээж хэвтэх хэрэггүй. Амьдралын идэвхгүй хүмүүсийг бурхан шагнана гэж найдах ч хэрэггүй.
Загас: Хувийн амьдралд эерэг өөрчлөлтийг авчрах үйл явдал болно. Ихэнх хүмүүс авьяас чадвараа гайхуулж нэр төртэй, алдартай хүмүүстэй мөр зэрэгцэн хамтран ажиллах таатай боломж гарч ирнэ. Энэ нь таны амьдралд сонирхолтой дурсамжийг авчирна.
Ану
2024-08-21
Илүү дэлгэрэнгүй байвал гоё л байна.