Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр нийгмийн салбарын байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Нийслэлийн нийгмийн салбарын байгууллагууд ирэх онд эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир спорт, хүүхэд гэр бүл залуучууд, соёл урлаг, аялал жуулчлал, хөдөлмөр, нийгмийн халамжийн чиглэлээр 127 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр төсөл, арга хэмжээд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатайг НЗД-ын орлогч Л.Хосбаяр хэлж байв.
Тус уулзалтаар НЗД-ын орлогч Л.Хосбаяр дараах үүрэг даалгаврыг өгсөн юм.
Хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлуудын төсвийг бага багаар хувааж тавих биш тусгайлсан ажлуудыг бүрэн 100 хувь дуусгах,
Өсвөр насныхны эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн ажлуудыг тусгах,
Бие бялдар хөгжүүлэх, алхалт зэрэг спортын шинэ төрлүүдийг нэмэгдүүлэх, хөгжүүлэх,
Цэцэрлэгийн гадна тоглоомын талбайг стандарт нийцүүлэх,
ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэг үүрэг өгсөн юм.