Өчигдөр буюу 2024.09.08-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагт том оврын авто машинаар өвс тээвэрлэх үедээ 10кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд зөвшөөрөгдөх хэмжээнээс дотогш ойртсоны улмаас гал гарч автомашин бүхэлдээ шатсан хэрэг гарлаа.
Авто машинаар өвс ачих, ачаа тээвэрлэх үед стандарт хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамаас 2 м-ээс дотогш ойртохоор нөхцөлд шугамын трассын дагуу, шугам доогуур хөндлөн гарахгүй байхыг ДБЭХС ТӨХК Сүхбаатар ЦТС салбараас анхааруулав.