Цаг үеийн мэдээ

Энэ 7 хоногийн 12 ордын зурхайг танилцуулж байна (2024/09/09 - 2024/09/15).

Хонь: Хэт их ачаалалтай ажилласнаар байвал энгийн хялбар ажил ч залхмаар санагдаж болзошгүй. Бусдын хандлагад буруу өгөлгүй хүрээлж буй найз нөхөд, хүмүүст илүү анхаарлаа хандуулаарай. Гэхдээ бүх хүний зөвлөмж зөвлөгөөг ягштал дагах хэрэггүй. Ялангуяа чухал ажил хэрэг явуулж байгаа тохиолдолд нямбай няхуур хандах хэрэгтэй. Та хайхрамжгүй байдлаасаа болж алдаа гаргахад ойрхон байна. Од эрхсийн нөлөө ивээж хувийн амьдралд тань хайр дурлал, аз жаргалыг бэлэглэнэ. Гэхдээ тэвчээргүй, түргэн зангаасаа болж таагүй зүйлд хутгалдаж болзошгүй тул биеэ зөв авч яваарай. Санхүүгийн хувьд тийм ч таатай бус байгаа тул аливаа чухал биш худалдан авалтыг хийх гэсний хэрэггүй. Тодорхойгүй нөхцөл байдлаас болж нэлээд асуудалд орж, сэтгэлээр унана. Сэтгэл санааны тогтворгүй байдал нь бие махбодыг сульдуулж, эрч хүчийг барж магадгүй. Гэр бүлийнхээ аз жаргалын төлөө өөрийн чадлын хирээр зүтгэх хэрэгтэй болно. Биелэхгүй мөрөөдөлд автан энгийн үйл хэргээ умартахгүй байхыг зөвлөж байна. Таны сэдсэн зарим үйл ажиллагаа бусдад төвөг учруулахуйц оновчтой бус байна гэдгийг санаарай. Эргэн тойрны хүмүүстээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй гэдгийг санаарай. Хэн нэгний хорон үгийг өөр дээрээ шууд тусгаж авах хэрэггүй. Амьдралын идэвх чармайлтаа сайжруулах ямар нэгэн зүйлийг төлөвлөөрэй. Ажил төрөл оршин суугаа газар, орчин нөхцөлөө өөрчилж шинэчлэх бол тохиромжтой цаг мөн эсэхийг ойр дотнын хүмүүстэйгээ сайтар зөвлөөрэй.

Үхэр: Хөрөнгө мөнгөнөөс илүүтэй бүтээлч чанартаа анхаарлаа хандуулах юм бол олон зүйлийг хийж бүтээх боломжтой. Жижиг сажиг үйл явдлын таагүй нөлөөг март. Амьдралын хором бүрийг аз жаргалтайгаар мэдэр. Өөрчлөлт шинэчлэл ирнэ. Санаж бодсон зүйлээ зоригтой хэрэгжүүлэх эрч хүч байгаа бол ямар ч таагүй зүйлийг тайван хүлээж ав. Үргэлж шинийг эрэлхийлж, хийж буй ажилдаа бие сэтгэлээ бүрэн зориулж чадвал амжилт аяндаа ирэх л болно. Ямар нэгэн мэргэ төлгө нөлөөлөхгүй. Харин ч зарим тохиолдолд буруу зөрүү сэтгэлд сэвтэй үг сонсоно. Ажлын ачаалал их байгаа бол хувийн амьдралаа сайн зохицуул. Шаардлагатай гэсэн үедээ та найз нөхөд болон хамтран ажиллаж буй хүмүүсээс тусламж хүсэж, тэдэнд хандаарай. Үйлчилгээний байгууллагад ажилладаг хүмүүс ачаалалдаа дарагдан завгүй гүйнэ. Зарим хүмүүс гадаад болон дотоодын томилолтоор явахаар болж мэднэ. Залуу хүмүүст багагүй хэмжээний мөнгө шаардагдах ажил гарч болзошгүй. Таны ажлын хөлс энэ бүхэнд бүрэн дүүрэн зарцуулагдаж магадгүй. Хэрэв танд хяналтаа алдагдаж буй мэт санагдвал хайр дурлалын асуудалдаа анхаарлаа хандуул. Зөв хандлагыг эрхэмлэвэл хэрэгтэй байгаа зүйлээ олж авах болно. Мэдээлэл боловсруулах үедээ шинэ нээлт хийх боломжтой. Гэхдээ үүний үр дүн нь хурдан гарна гэж найдах хэрэггүй. Таны санхүүгийн байдлаас хамаарч зарим нэг ажлын амжилт шалтгаална. Зарим хүмүүсийн хувьд эрч хүч нэлээд тааруу байгаа тул өөрийгөө ядраах зүйл хийх хэрэггүй.

Ихэр: Өөрт байгаа нөөц боломжийг зөв ашиглавал бүх ажил үйлсээ бүтэмжтэй болгоно. Элдэв үйл явдлаас хол байхгүй бол эрүүл мэндэд муугаар нөлөөлж мэднэ. Шинэ харилцаа урт хугацааны түншлэл, нөхөрлөлийн эхлэл болж магадгүй. Хувь тавилан танд зүгээр ч нэг учрал илгээхгүй гэдгийг мэдрэх болно. Зорилгоо ялихгүй шалтгаанаар хойшлуулах хэрэггүй. Хөрөнгө мөнгөтэй харилцахдаа хайнга хандахгүй байхыг сануулж байна. Чухал шийдвэр гаргах тохиолдолд өөрийн үзэл бодол болон ойр дотнын хүнийхээ санааг харьцуулан дүгнээрэй. Сайн дурын ажил нь таны хувьд чухал зүйл учир чөлөөт цагаа түүнд зарцуулахдаа сэтгэл хангалуун байж чадна. Таны бусдад итгэх чадвар, хар буруу санадаггүй зан ажил хэргээ бүтээхэд ихээхэн эерэг нөлөө үзүүлнэ. Хайртай хүмүүсийн харилцаа баяр жаргалаар дүүрэн байна. Хэн нэгний худал ховыг тоох хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү албан ажил урагштай явах бололтой. Таны эрч хүчтэй, идэвхтэй байдал мэргэжлийн салбарт ихийг хийж бүтээх боломж олгоно. Гэхдээ шинэ албан тушаалд очих, орчноо өөрчлөх оролдлого хийхгүй байхыг зөвлөж байна. Худалдаа наймааны ажил бодсоноос тань өөрөөр эргэж, томилолт, аялал зэрэг нь хойшлогдож магадгүй. Мөнгө санхүүгийн холбоотой асуудалд хутгалдахгүй байж, өөрийнхөө нөхцөл байдлыг дүгнээд үзээрэй. Амьдралдаа хэн нэгнийг шинээр оруулж ирэх гэж байгаа бол үнэн төрхөө, бодит байдлаа нууж далдлах хэрэггүй. Хувь заяандаа итгэн, өөрийнхөөрөө амьдар. Хувийн ажил ихтэй хүмүүс болон чөлөөт уран бүтээлчдийн ажил бүтэмжтэй байна. Зөн совингоо хамгийн чухал зүйлд ашиглах хэрэгтэй. Хувийн хариуцлагатай, амьдралын идэвхтэй байдлаараа гэр бүлийнхээ тав тухыг хангана.

Мэлхий: Долоо хоногийн эхээр бүх зүйлдээ арвич хямгач байхыг од эрхэс зөвлөж байна. Олны хөлийн газар болон дуу шуугиан ихтэй орчноос зайлсхий. Аж үйлдвэрлэлийн салбарт ажиллагсдын хувьд уналтад орохуйц бэрхшээл тулгарна. Гарч болох олон таагүй асуудлыг хайртай хүмүүсийн дэмжлэгээр даван туулж чадна. Долоо хоногийн дундуур гаднын нөлөөгөөр бие тавгүйтэн, сэтгэл санаа тогтворгүйтэж мэднэ. Ямар нэгэн хөрөнгө мөнгөтэй холбоотой ажил хэрэг тань бусдын талд шийдэгдэх магадлал өндөр байна. Хувийн амжилтаа ахиулахад багийн ажиллагаа тусална. Олон нийтийн арга хэмжээнд оролцох, нээлттэй өдөрлөг хийх зэрэг нь амжилтыг авчирна. Харин долоо хоногийн сүүлээр харилцагч нарынхаа итгэлийг алдахгүйн тулд та бүхий л боломжтой хувилбарыг сонгон ажилла. Төдийлөн итгэл төрүүлдэггүй ажилтнаас боломжийн сайхан санал гарч ирж мэднэ. Ажил амралтаа тохируулж, зөв зохион байгуулалттай ажиллаж чадвал тодорхой амжилтыг авчирч чадна. Ахмад хүмүүсийн эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулахгүй бол нэг л өдөр эмчлэхэд ч бэрх болсон байж мэднэ гэдгийг санаарай. Гэр бүлтэйгээ ойр дотно харилцах хэрэгтэй ч бага балчир хүүхдээ хэт эрхлүүлэх хэрэггүй. Чөлөөт цагаараа гадуур салхинд гарах, аялалд явах зэргийг төлөвлөх хэрэгтэй.

Арслан: Хэрэггүй харилцаа холбоог дуусга. Мөн шинэ танилцсан хүндээ шууд итгэх хэрэггүй. Таны хэт их идэвх зүтгэл нь бусдын дургүйцлийг хүргэж мэднэ. Аз туршсан, эрсдэлтэй ажил хэрэгт эр зоригтой гэдгээ харуулах бололтой. Үр дүн нь тодорхой зүйл ашиг орлого авчрах боломж гэж ойлго. Хүнд суртал, зөрүүд зан таны ажилд саад болж мэднэ. Өөрийн үзэл санаа, хувийн итгэл үнэмшлээ олон хүнд илэрхийлэх нь эцэстээ маргаантай асуудал руу хөтөлнө. Таны хамгийн сайн найз одоогийн бодит байдлыг сайн тайлбарлаж өгөх ч өөрийн зөрүүд зангийнхаа уршгаар алдаатай алхам хийж болзошгүй. Түргэн ааш, огцом уураа тэвчихэд гэмгүй үе. Алс газар явахад бартаа саадгүй, ажил үйлс тааламжтай байна. Өөрийнхөө болон дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал халамж сайн тавиарай. Хамтын болон олон нийттэй харилцах үйл ажиллагаа зохион байгуулахад таатай. Бусдын асуудлыг тайван сонсож чадах бөгөөд өөрийн боломжоор туслахыг хүснэ. Гэхдээ шийдэмгий бус хүмүүс эр зориг дутах зүйлтэй тулгарна. Бусдад өгсөн амлалтаасаа буцах, зарим сорилтод бууж өгөх зэрэг хандлага гарна. Нийгмийн бүхий л үйл ажиллагаанд эерэг сэтгэлээр хандахыг зөвлөж байна. Бүх ажлаа зэрэг амжуулах гэж зүтгэх нь таныг ядраахаас хэтрэхгүй. Энэ нь цаашлаад биеийн эрүүл мэндийг муутгаж мэднэ. Гэр бүлийн маргаан, үл ойлголцлыг дэвэргэх хэрэггүй. Үр хүүхдүүдийн өмнө үлгэр дуурайлал үзүүлэхийг хичээгээрэй.

Охин: Тооцоо судалгаа хийдэг хүмүүсийн хувьд толгой өөд татахгүй ажилтай байх бөгөөд чөлөөт цаг зав гарахгүй бололтой. Удирдах ажилтай хүмүүс зарим нэг таагүй асуудал нь өмнөхөөс хүндрэлтэй байж магадгүй. Аливаа буруу илэрхийлсэн үг хэл нь таарамжгүй байдал, маргаан мэтгэлцээн үүсгэнэ. Үзэл бодлоо хамгаалах, ямар нэг зүйлийг батлах гэсээр та хамаг эрч хүчээ барна. Асуудлыг даамжруулбал нөхцөл байдал буруугаар эргэнэ. Эрүүл мэндийн асуудал үүсэж болзошгүй тул та аль болох ганцаар байж тархи толгойгоо амраахыг хичээгээрэй. Ажил төрлөө зөв төлөвлөж, эрч хүч жигд хуваарил. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэх зам тань тодорхой болох болно. Эргэн тойрны хүмүүсийнхээ итгэлийг алдах зүйл хийхгүй гэсэндээ өөрийн гаргасан шийдвэрээс буцах үйлдэл хийж мэднэ. Хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргаж магадгүй. Долоо хоногийн сүүл рүү гэнэт дуулсан мэдээнээс болж бүхий л төлөвлөгөөгөө нурааж хэрэггүй. Ямар ч нөхцөл байдал үүссэн эв зүйгээр учрыг нь олоод ард нь гарч чадна. Бүтээлч, тууштай байдал нь үр хүүхэд болон бусдад сайнаар нөлөөлнө. Ямар нэгэн санаандгүй байдлаар бусадтай маргах хэрэггүй. Таны өмнө шинэ боломж харагдаж байгаа ч ойр дотнын хүмүүстэйгээ зөвлөлдөж, сайтар бодож шийдвэрлэх хэрэгтэй. Өөрийн хүслээр, хэний ч үгийг сонсолгүй хийсэн үйлдэл чинь буруудаж мэднэ. Ганц бие хүмүүс хайр дурлалдаа итгэл төгс байж чадахгүй шаналах ч сэтгэл гутрал, уйтгар гуниг одоо бол илүүц юм. Харин ч хуурамч нэгний ов мэхэнд орохоос хамгаалж байж мэднэ.

Жинлүүр: Долоо хоногийн эхэн үеийг харилцаа холбоо тогтоох, бүтээлч эрэл хайгуул хийхэд зориулаарай. Эхэлсэн зүйлээ дуусгахын тулд аар саар зүйлд цагаа үрэх хэрэггүй. Амьдралын эрч хүч болон дур булаам байдал тань нэмэгдэнэ. Орлогын шинэ эх үүсвэрийг хайх, өөр төрлийн ажил үйлчилгээ эхлүүлэх зэрэгт амжилттай байна. Удахгүй ашиг орлого нэмэгдэнэ гэж од эрхэс танд амлаж байна. Хайр дурлалын таагүй эргүүлэгт орсон хүмүүсийн хувьд эрч хүчтэй байвал өөрийн аз жаргалаа олно гэдэгт итгэлтэй байж болно. Харин долоо хоногийн дундуур өөртөө итгэлтэй байх ч биеэ тоосон сагсуу зангаа дарахгүй бол аливаа зөрчилдөөн нь урьдчилан тааварлашгүй нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй. Хүсэж мөрөөдөж байсан ч хүрч чадахгүй гэж бодож байсан зүйлээ олж авах болно. Зарим шийдвэрлэх мөч тулгарах үед өөртөө итгэлтэй байж зүрх сэтгэлээ дагах хэрэгтэй. Аль болох өөрийгөө эд хөрөнгөний хараат байлгахаас зайлсхий. Долоо хоногийн сүүлээр гэр бүлийн хүрээнд ямар нэгэн асуудал үүсэж болзошгүй тул аль болох тайван амгалан байдлыг эрхэмлээрэй. Урам хугаралт, сэтгэл гутрал зэрэг нь таны эрч хүчийг доройтуулж, мэдрэмжийг тань үгүй хийх болно. Амьдралд аз гэж байдагт итгэхгүй байх үзэл тань таныг амраахгүй. Хайр сэтгэлийн адал явдал сайнаар төгсөнө. Холын хүний үгийг сайн сонсоорой.

Хилэнц: Бүх ажлаа амжилттай хийж дуусгахад од эрхсийн байрлал ихээхэн нөлөөлөх болно. Албан ажилдаа тавих анхаарал гэр бүл, үр хүүхдэдээ тавих халамжаас илүү байвал, тэднийг гомдооход хүргэж мэднэ. Гэр бүлдээ төдийгүй ажлын хамт олондоо ч тус дэмтэй, нэр хүндтэй байхыг эрмэлзэнэ. Эерэг энерги тийм ч их биш байх бөгөөд гаргасан алдаа, амжуулаагүй ажлынхаа төлөө сэтгэл зовно. Удаан хугацаанд тайван байж чадахгүй бололтой. Ойр дотнын хүмүүсийн гомдол ихээхэн түгшээх болно. Холуур өнгөрч буй сөрөг мууг өөр лүүгээ даллан дуудах хэрэггүй. Хөндлөнгийн хүмүүсийн хэл аманд хутгалдах нь танд олон таагүй зүйлийг авчрах болно. Элдэв маргаантай асуудал үүсэж түүнийг шийдвэрлэхэд ихээхэн хүнд байх болно. Таны хувьд гол буруутан биш ч гэлээ бусдын нөлөөгөөр буруу зүйлийн золиос болох болно.Сэтгэл санааны сайн муу илрэл нь ойр дотнын хүмүүсийг тавгүй байдалд оруулах, уур амьсгалыг хурцадмал болгож мэдэх тул цаг ямагт өөртөө хяналттай, тэвчээртэй байхыг зөвлөж байна. Ахмад настан гэлтгүй залуу хүмүүст ч эрүүл мэндтэй холбоотой асуудал тулгарах магадлал өндөр байна. Эрүүл зөв амьдралын хэвшлийг баримталдаг болохыг хичээгээрэй. Алдаа эндэгдэл гаргахгүйн тулд ойр дотнын хүмүүсээс зөвлөгөө тусламж ав. Ганц бие хүмүүс янаг амрагийн асуудлаар хөөцөлдөх нь тийм ч амжилттай биш байж мэднэ. Хувь заяаны сорилтыг давах хүч танд дутаж магадгүй юм.

Нум: Долоо хоногийн эхээр багагүй хөдөлмөр зарж бүтээсэн зүйлийнхээ үр шимийг хүртэх болно. Таны хувьд байр сууриа дээшлүүлэх боломж олон олдохгүй гэдгийг мартаж болохгүй илүү анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна. Ажил дээр гэнэтийн үзлэг шалгалт ирж магадгүй ч олон хүний өмнө өөрийн ажлын явцыг танилцуулж танд өөрийгөө зөв талаас нь илэрхийлэх сайхан боломж гарч ирнэ. Уран сэтгэмж, шинэ содон санаачилгаа ил гаргахад таатай үе. Долоо хоногийн дундуур эд материалын нийлүүлэлт тааруу болж, бизнес эрхлэгчид ашиг орлого муудаж мэднэ. Гэнэтийн нөхцөл байдал нь олон хүний сэтгэлийг зовооно. Бусдын хийсэн алдааг засах гэж эрч хүчээ нэлээд зарцуулж мэднэ. Та хэн нэгний хий хоосон яриа, хоёрдмол утга санаа агуулсан үйлдлээс зайлсхий. Харин ойр дотнын хүмүүсийнхээ хайр халамжаас бүү татгалзаарай. Харин долоо хоногийн сүүлээр таны энэрэнгүй, өрөвч нинжин сэтгэл дээд цэгтээ байна. Гэр бүлд хайр, халамж халуун дулаан уур амьсгал дүүрэн байна. Ажлаас өөр зүйл боддоггүй, завгүй байдаг хүмүүст гэнэтийн сайхан боломж тохион шинэ кино үзэх эсвэл томоохон хүлээн авалтад очиж магадгүй. Хайр дурлалд одтой байж заяаны ханьтайгаа ч учирч мэднэ. Гэнэтийн товлогдсон уулзалт амжилттай, үр ашигтай болж өнгөрнө. Таны хувийн ур чадвар хүнд нөхцөлөөс ч сугалан гаргаж чадна. Ихээхэн хөрөнгө мөнгөтэй холбоотой ажилд хамтын хүчийг ашигла. Гэхдээ чухал шийдвэртэй холбоотой ажлыг бүгдийг бусдад даатгах хэрэггүй. Зөн совингоо дагаж шийдвэр гаргахад буруудахгүй.

Матар: Энэ долоо хоногийн эхээр таныг гэнэтийн болон хувь тавилангийн бэлгүүд хүлээж байна. Нөхцөл байдал бага зэргийн ачаалалтай байна. Энэ бүгдийг зохицуулах оюун ухаан, овсгоо самбааг та гаргаж чадна. Өөртөө хэт их ачаалал үүрүүлж, олон нийтийг хамарсан асуудлыг шийдэх гэж зүтгэсний хэрэггүй. Зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд түр хойшлуулж тохиромжтой үеийг хүлээ. Хийсэн бүтээснээ үнэлүүлэх, ур чадвараа таниулах зэргээр нэр хүнд, байр сууриа дээшлүүлнэ. Амжилтдаа ханалгүй дараагийн бүтээх ажилдаа ханцуй шамлан орохыг зөвлөж байна. Долоо хоногийн дундуур өөрийгөө шинэчилж, цэнэглэхийг хичээ. Өөртөө итгэлгүй байдал нь амжилтаас илүүтэй азгүй үйл явдлыг урин дуудах болно. Амьдралын эрч хүч өндөр байх тул ямар ч ажлыг төвөггүй хийж гүйцэтгэнэ. Гэхдээ хэт их ашиг орлого олох гэж улайрах нь таны амжилтыг хормын дотор үгүй хийж мэднэ. Аль болох уян хатан байхыг хичээ. Харин долоо хоногийн сүүлээр төлөвлөөгүй үйл ажиллагааны улмаас санхүүгийн нэлээд зардал гарч эдийн засгийн байдлыг доголдуулж магадгүй. Ойр дотнын хүмүүстэйгээ мөнгө төгрөгийн болон эд хөрөнгийн асуудал үүсгэхээс болгоомжил. Бодитой өөрчлөлтөд бэлтгэж эртнээс бодсон хүслээ биелүүлэхийг хичээгээрэй. Санаа зовох, нэрэлхэх байдлаа хөөн зайлуулж чадварлаг, мэдлэгтэй хэн нэгнээс зөвлөгөө аваарай.

Хумх: Ажил амьдралын аль алинд нь бага зэргийн сэтгэл санааны хямралд оруулах асуудал үүсэж магадгүй. Өөрийгөө хэт шүүмжлэх, хийсвэр бодол санаанд автах хэрэггүй. Сэтгэл хөдлөл ихсэх тул биеэ барь. Дотоод зөрчил дээд хязгаарт тулж мэднэ. Өвөрмөц арга барил, бат итгэл үнэмшил нь таагүй байдлаас зайлсхийх нөхцөл болно. Сэтгэл санааны хувьд дарамт, ачаалал ихтэй байх ч зарим төрлийн гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжтой. Үйл ажиллагаагаа тогтсон хэв маягийг эвдэж, сонирхолтой хэлбэрээр явуулах юм бол амжилт олно. Шинэ өөрчлөлт, гэнэтийн учралаа дүүрэн байх болно. Зарим нэг таагүй зүйлүүдийг үл тоон, сөрөг хандлагуудыг хөөх хэрэгтэй. Зарим хүмүүсийн архаг хууч өвчин сэдрэх магадлалтай байгаа тул эрүүл мэндээ анхаарч, дархлаагаа сайжруулаарай. Авьяас чадвараа хөгжүүлэх, шинэ зүйлд суралцах, орчин үеийн салбарт орж ажиллах зэрэг нь амжилттай байх болно. Найз нөхдийн тусламж дэмжлэг нь юу юунаас илүү танд хэрэгтэй байгааг мэдрэх болно. Агаар салхинд гарах, бусадтай хууч хөөрч суух зэрэг нь таны стрессийг тайлах болно. Хэн нэгэн гэртээ зочлохыг уривал удахгүй зөвшөөр. Санаандгүй сонин содон үйл явдлын гэрч болж болзошгүй. Зарим хүмүүс олны танил болох магадлалтай. Мэргэжлийн салбартаа олонд танигдах боломж гарна. Хувийн ур чадвар, мэдлэг оюунаараа ялгарч магадгүй.

Загас: Биеийн хүчний ажил хийдэг хүмүүст эрүүл мэндийн асуудал үүсэж магадгүй тул анхаарал болгоомжтой байгаарай. Өвчин эмгэг туссан бол хурдхан арга хэмжээ авахгүй бол хүндэрч болзошгүй. Үндсэн ажлаасаа гадуур нэмэлт орлого олох сайхан боломжийг олж харна. Гэхдээ шинэ салбарт ажиллах бол их амжилт олно гэж хэт баярлах хэрэггүй. Өмнө нь хийж дадсан ажил юу юунаас илүү чухал гэдгийг санаарай. Ямар ч их ажилтай байсан цагаа зөв төлөвлөж чадвал бүхнийг амжуулах боломжтой. Хэрэв та шийдэмгий байдлаа бусдын нөлөөнөөс болж алдахгүй бол мөн хэрэгтэй үед овсгоо самбаа гаргаж чадвал аливаа тэмцэлд ялагч болж чадна. Төлөвлөөгүй уулзалт найз нөхдийн хүрээнд өрнөж магадгүй. Сайн мэдээ нь таны өмнө ирээдүйн эерэг төлөвийг бий болгож өгнө. Аливааг илүү өргөн цар хүрээтэйгээр сэтгэж, холыг харж байх нь таныг буруу шийдвэр гаргахаас сэрэмжлэх болно. Мэргэжлийн хүрээнд ажил хэргийн бүтээмж сайн байна. Хэн нэгний ятгалгад орж эсвэл бусдын сэтгэлийг бодож хийсэн зүйл гэнэтийн амжилт дагуулж ч мэднэ. Зарим хүний нөлөөг одоогоор та мэдээгүй байж болно. Зарим харилцаа танд нэлээдгүй амжилт авчирч, цаашлаад таны сонирхлыг жинхэнэ утгаараа татах болно. Хувийн амьдралдаа сэтгэлээр унах, хэн нэгэнд гомдох явдал гарч болзошгүй. Эсвэл таны бодлогогүй хэлсэн үг, хайхрамжгүй байдлаас чинь болж гэр бүлд үл ойлголцол үүснэ. Аль болох тайван байх нь чухал үе. Ганц бие хүмүүс танилын хүрээгээ нэмэгдүүлэх юм бол сонирхол татахуйц шинэ танилтай учирна. Гэхдээ танд тохирох хүн мөн эсэхийг тийм ч амархан тодорхойлоход бэрх байх болно.

Таны сурталчилгаа