Цаг үеийн мэдээ

Тойрог нь томсож, зардал нь өссөн НИТХ-ын 2024 оны сонгуульд хөрөнгөлөг мөнгөлөг хүмүүс цөөнгүй нэр дэвшлээ. Эдэн дотроос ХҮН-аас Хан-Уулд нэр дэвшигч Самдангийн Отгонбат гэдэг нөхөр эзэмшдэг компани, бэл бэнчнээрээ толгой цохиж байна. “Бичил глобус” санхүүгийн нэгдлийн  Ерөнхийлөгч гэх С.Отгонбат 50 орчим тэрбумын өмч хөрөнгө бүхий 24 компанитай, актив эргэлт нь хэдэн зуун тэрбумд хүрдэг. 

500 гаруй ажилтан, аймаг бүрд салбартай ББСБ-ууд, цахилгаан машин, Приус зардаг “Эко кар” компанийн эзэн гэх энэ залуугийн ард хэн гэдэг том ах байдаг вэ? гэдэг асуулт урган гарч байна. Нүцгэн хоосон газар 23 мянган модтой шинэ ой ургуулсан, дугуйн 9 зогсоол байгуулсан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг гадаадын тэмцээн уралдаанд ивээн тэтгэдэг зэргээс нь их мөнгө үнэртэж байна.  

ХҮН нам С.Отгонбат шиг хөрөнгөтнүүдэд нэр дэвших эрхээ алтны лиценз шиг зарсан гэсэн үг. С.Отгонбат НИТХ-ын сонгуулийн 8-р тойрог, Хан-Уул дүүрэгт ХҮН-аас 1 дүгээрт жагсах болсон. МАН-ын хөнжилд орж, МАНХАН Засгийн газрын шадар сайд болсон Т.Доржханд 2020 оны тойргоо С.Отгонбатад зарсан гэж уншигдаж байна.

Таны сурталчилгаа