Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо бага насны хүүхэд жорлонд унасан тухай дуудлагыг есдүгээр сарын 8-ны өдрийн 08:30 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Н /3 настай эмэгтэй/ нь 2.5 м гүн нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргасан байна.