Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас жил бүр хамтран зохион байгуулдаг "Хариуцлагатай Уул Уурхай" бүсийн чуулга уулзалт Хойд бүс буюу Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ирэх есдүгээр сарын 12-13-ны өдрүүдэд болно.
Энэхүү чуулга, уулзалтын зорилго нь эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулахад оршино.
Чуулга, уулзалтад Хойд бүсэд хамаарагдах Орхон, Булган, Хөвсгөл аймгуудад хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж буй ААН болон тухайн бүсийн төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцоно.