Цахим орчинд нэр бүхий мэдээллийн сайтад энэ оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадам Центр” төвийн автомашины зогсоол дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэний биед халдаж, автомашины дугуйны хийг гаргасан” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч “Т”-ын үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл (Танхайрах)-д заасны дагуу шийтгэл оногдуулах саналтай энэ оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд шилжүүлсэн байна.