Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 17 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 218 дугаар тогтоолоор нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг төлөвлөж, 2024-2025 оны хичээлийн жилд хүүхэд бүрийг цэцэрлэгт хамрагдах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. 

Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл, элсэлтийн эхний шат 2024 оны 8 дугаар сард зохион байгуулагдаж, 2 дугаар шатны бүртгэл 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд цахимаар явагдаж байна. 

Нийслэлийн цэцэрлэгийн элсэлтийн 2 дугаар шат зохион байгуулагдаж байгаатай холбоотойгоор зарим дүүргийн ачаалалтай хороонд байрлах Хувийн цэцэрлэгүүдэд нэмэлтээр элсэх боломжтой хүүхдийн сул орон тооны мэдээллийг хүргэж байна. 

Магадгүй танай хүүхэд одоо цэцэрлэгт элсэх гэж байгаа бол та бүхэн өөрийн гэртэйгээ ойрхон цэцэрлэгийг сонирхоорой. 

Таны сурталчилгаа