Цаг үеийн мэдээ

Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит бурхны шашны их сургуулийн өмнөтэй цэцгийн хүрээлэнд Монгол улсын төр-нийгэм, шашин соёлын нэрт зүтгэлтэн анхдугаар Богд Жавзандамба хутагтын гантиг чулуун дүрийг залах үйл ажиллагааны бэлтгэл ажил үргэлжилж байна. 

Уг бүтээлийг 4 уран бүтээлч 4 сарын хугацаанд урласан бөгөөд

Өндөр гэгээний авшиг шингэсэн Өвөрхангай аймгаас 18 тонн чулуу, хөрөг баримлын цагаан чулууг Төв аймгийн Эрдэнэ сумаас авчран урлажээ.

Бүтээлийг хүндэтгэн залж буй "Мэжик бридж" ХХК- ийн захирал Л.Эрдэнэчимэг хэлэхдээ:

Бурханы шашин 10 зүгт алтан нарны цацраг мэт дэлгэрэн дээшлэхийн, Монголын ард түмний буян хишиг будаа тариа шиг бум түм дэлгэрэхийн тухайтад зориулан өргөж байгаагаа хэллээ.

Маргааш намрын дунд сарын шинийн 8. Энэхүү билэг дэмбэрэлт өдрийн 11 цагт хөшөөн дурсгалын нээлтийн үйл ажиллагаа болно.

Таны сурталчилгаа