Цаг үеийн мэдээ

2024 оны 9-р сарын 11-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Од эрхсийн нөлөө ивээж хувийн амьдралд тань хайр дурлал, аз жаргалыг бэлэглэнэ. Гэхдээ тэвчээргүй, түргэн зангаасаа болж таагүй зүйлд хутгалдаж болзошгүй тул биеэ зөв авч яваарай. Санхүүгийн хувьд тийм ч таатай бус байгаа тул аливаа чухал биш худалдан авалтыг хийх гэсний хэрэггүй. Оюуны чадвар сорьсон ажилд таатай байна. 

Үхэр: Юу ч хийхгүй зүгээр л аз дайрахыг хүлээгээд хэвтээд байвал таны амьдрал утгагүй, урсгал ус шиг урсах болно. Үргэлж шинийг эрэлхийлж, хийж буй ажилдаа бие сэтгэлээ бүрэн зориулж чадвал амжилт аяндаа ирэх л болно. Ямар нэгэн мэргэ төлгө нөлөөлөхгүй. Харин ч зарим тохиолдолд буруу зөрүү сэтгэлд сэвтэй үг сонсоно. 

Ихэр: Амжилтад хүрэх хүсэл таныг амар тайван байхад хүргэхгүй. Сайн дурын ажил нь таны хувьд чухал зүйл учир чөлөөт цагаа түүнд зарцуулахдаа сэтгэл хангалуун байж чадна. Их хэмжээний мөнгөний ажлын сураг сонсож магадгүй. Чухал шийдвэр гаргах тохиолдолд өөрийн үзэл бодол болон ойр дотнын хүнийхээ санааг харьцуулан дүгнээрэй. 

Мэлхий: Гаднын нөлөөгөөр бие тавгүйтэн, сэтгэл санаа тогтворгүйтэж мэднэ. Ямар нэгэн хөрөнгө мөнгөтэй холбоотой ажил хэрэг тань бусдын талд шийдэгдэх магадлал өндөр байна. Энэ нь таныг нэлээд алдагдал үүрэхэд хүргэнэ. Сайн мэдэхгүй, судлагдаагүй зүйлд итгэл үзүүлж, найдвар тавихгүй байхыг зөвлөж байна. 

Арслан: Өөрийн үзэл санаа, хувийн итгэл үнэмшлээ олон хүнд илэрхийлэх нь эцэстээ маргаантай асуудал руу хөтөлнө. Үр ашиг нь хэзээ ирэхийг мэдэхгүй зүйлд хөрөнгө оруулж магадгүй. Таны хамгийн сайн найз одоогийн бодит байдлыг сайн тайлбарлаж өгөх ч өөрийн зөрүүд зангийнхаа уршгаар алдаатай алхам хийж болзошгүй. Түргэн ааш, огцом уураа тэвчихэд гэмгүй үе. 

Охин: Ажил төрлөө зөв төлөвлөж, эрч хүч жигд хуваарил. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэх зам тань тодорхой болох болно. Арилжаа наймааны ажил, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зэрэгт таатай байна. Яриа нийлэх, нэг сонирхолтой хүнтэй уулзвал нэлээд олон цагийг хамт өнгөрүүлнэ. Та бусдад өөрийгөө эерэг сайн талаас нь харуулж чадна. 

Жинлүүр: Өөртөө итгэлтэй байх ч биеэ тоосон сагсуу зангаа дарах хэрэгтэй. Аливаа зөрчилдөөн нь урьдчилан тааварлашгүй нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй. Оюун ухаанаа илүү их ажиллуулж бүхий л боломж бололцоогоо судал. Сайн дүн шинжилгээ хийн, шинийг сэтгэж ажиллавал үүссэн хямралыг амжилттай давж чадна гэдгийг од эрхэс танд зөвлөж байна. 

Хилэнц: Эерэг энерги тийм ч их биш байх бөгөөд гаргасан алдаа, амжуулаагүй ажлынхаа төлөө сэтгэл зовно. Удаан хугацаанд тайван байж чадахгүй бололтой. Ойр дотнын хүмүүсийн гомдол ихээхэн түгшээх болно. Ганц бие хүмүүс шинэ хүнтэй танилцах юм бол түүнийг насан туршийн амьдралын хань байгаасай гэж туйлын ихээр хүснэ. 

Нум: Ямар ч нөхцөл байдлын үед хийж байгаа зүйлээ хугацаанд амжуулах хэрэгтэй. Эд материалын нийлүүлэлт тааруу болж, бизнес эрхлэгчид ашиг орлого муудаж мэднэ. Гэнэтийн нөхцөл байдал нь олон хүний сэтгэлийг зовооно. Гэвч урьдаас төлөвлөсөн байсан ажил хэрэг нь танд гэрэл гэгээтэй олон сайхан мэдээг дагуулах болно. Уйгагүй, хөдөлмөрч зан чанар нь амьдралд тань ихээхэн өөрчлөлтийг авчирна. 

Матар: Хийсэн бүтээснээ үнэлүүлэх, ур чадвараа таниулах зэргээр нэр хүнд, байр сууриа дээшлүүлнэ. Амжилтдаа ханалгүй дараагийн бүтээх ажилдаа ханцуй шамлан орохыг зөвлөж байна. Өөртөө итгэлгүй байдал нь амжилтаас илүүтэй азгүй үйл явдлыг урин дуудах болно. Сул дорой байдлаа ил гаргах хэрэггүй. 

Хумх: Шинэ өөрчлөлт, гэнэтийн учралаа дүүрэн байх болно. Зарим нэг таагүй зүйлүүдийг үл тоон, сөрөг хандлагуудыг хөөх хэрэгтэй. Эртний танил тань гэнэт гарч ирнэ. Эсвэл гадаад хамтын ажиллагааны эхлэл тавигдаж магадгүй. Зарим хүмүүсийн архаг хууч өвчин сэдрэх магадлалтай байгаа тул эрүүл мэндээ анхаарч, дархлаагаа сайжруулаарай. 

Загас: Ямар ч их ажилтай байсан цагаа зөв төлөвлөж чадвал бүхнийг амжуулах боломжтой. Хэрэв та шийдэмгий байдлаа бусдын нөлөөнөөс болж алдахгүй бол мөн хэрэгтэй үед овсгоо самбаа гаргаж чадвал аливаа тэмцэлд ялагч болж чадна. Анхаарал, няхуур байдал дутсанаас алдаа гаргаж мэднэ. Ажил хэргийн хүрээнд гарах зарлагаа танаж ажиллавал, санхүүгийн таагүй нөхцөл байдлаас гарахад нэлээд тус болно.

Таны сурталчилгаа