Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 940 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, спорт заалны барилга ашиглалтад орлоо.
2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс ажиллаж, алслагдсан хороодын хүүхдүүд шинэ байрандаа орох боломж бүрдлээ.
"АЕСН" ХХК-ний зураг төслийг хийж, угсралтын ажлыг "Турлиахт" ХХК гүйцэтгэв.