Цаг үеийн мэдээ

2024 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Ажлын ачаалал нэлээд урт хугацаагаар үргэлжилж болзошгүй. Өндөр албан тушаалтантай зөрчилдөх, өөрийнхөөрөө муйхарлан зүтгэх зэрэг нь таны ажлын үр дүнд таагүй нөлөөг авчирна. Энэ өдөр хувийн зан байдлаа алтан дундаж байлгахыг хичээ. Хүссэн бүхнээ авах гэж бүү яар. Өөрийн тэнцвэрт байдлыг хадгал.

Үхэр: Төлөвлөсөн ажлаа бүрэн хийж гүйцэтгэхийн тулд эрч хүч, нөөц чадлаа зөв хуваарилан ажиллах нь чухал. Шийдэмгий бөгөөд уйгагүй байдлаа алдалгүй ажиллаж чадвал сайн үр дүнд хүрч чадах бүрэн боломжтой. Од эрхэс болон дотоод мэдрэмжээс ирэх дохиог алдалгүй ашиглахыг зөвлөж байна. Мэргэжлийн хувьд тодорхой ахиц дэвшлийг олохын зэрэгцээ хувийн байр сууриа баталгаажуулж чадна.

Ихэр: Хувийн болон албан ажилдаа аль алинд нь анхаар. Мөн төлөвлөөгүй ямар нэгэн зүйл хийхээр болбол цааргалах зүйлгүй зоригтой хий. Гэхдээ худалдаа наймаа хийхдээ шунал болон сэтгэл хөдлөлөө барьж байхыг зөвлөж байна. Бусдыг хэт анхаарч байгаа дүр эсгэх хэрэггүй. Хүрээлэн буй хүмүүсийн харилцаа сэтгэл хангалуун бус байдлыг авчирч магадгүй.

Мэлхий: Эхлүүлсэн ажилдаа тууштай байхын тулд өөрийн баримталдаг чиглэлийг алдахгүй байхыг зөвлөж байна. Шинэ салбарт хүч үзэх нь энэ цаг үед эрсдэлийг дагуулж болзошгүй. Гэхдээ ажил хэргийн ашигтай санал ирж магадгүй бөгөөд үүнийг хүлээж авах нь ирээдүйд хүссэн ашиг орлогоо олоход туслах болно. 

Арслан: Ухаалаг хандлага, алсын хараатай алхам нь бодлогогүй шийдвэр гаргахаас сэргийлнэ. Далдуур хорлох болон гүтгэх ажиллагаа явагдаж болзошгүй тул анхаарал болгоомжоо алдахгүй байхыг зөвлөж байна. Мөн уян хатан бөгөөд тэвчээртэй зан чанар олон таагүй зүйлийг тойрч гарахад тусална. Ажил хэргийн зарим саналыг заавал хүлээж авах гэсний хэрэггүй. Хамт олонтойгоо таатай уур амьсгалыг бүрдүүлэхийг хичээ.

Охин: Өөрийн авьяас чадвараа бусдад ил гаргах боломж олдоно. Гэхдээ өөрийн алдаа дутагдлаа гаргаж мэдэх тул буруу зуршлаасаа татгалзах хэрэгтэй. Бизнес эрхлэгч нар шинэ хөрөнгө оруулагч олох боломж өндөр байна. Хайртай хосуудын харилцаанд таатай үе. Мөн ганц бие эрчүүдийг хайр дурлалын шинэ учрал хүлээж байна.

Жинлүүр: Томоохон ашиг авчирч болох худалдаа наймаанд ихэнх анхаарал, хүч хөдөлмөрөө зориулах боловч өмнө нь эхэлсэн бусад ажилд дээр ч дуусах хүртэл нь анхаарлаа цалгардуулах хэрэггүй. Дотнын хүмүүсийн хоорондын харилцаа таатай байна. Ганц бие хүмүүсийг богино хугацааны харилцаа үүсгэж мэдэх шинэ танил хүлээж байна. Ах дүү, ахмад настангуудын үгийг сонсож, тэдэнд анхаарал халамж тавь.

Хилэнц: Албаны ажил хэрэг өнөөдөр дээд зэргийн эрч хүч, үр ашигтай ажиллагааг шаардах бөгөөд энэ хирээрээ маш их хариуцлагатай байхыг хүсэх болно. Хувийн амьдралын зарим асуудлаа үл тоон нойр хоолгүй, биеэ үл хайрлан зүтгэх нь алдаа байх болно. Өөртөө дарамтгүй байхыг хичээж, хор хохирол учруулах хэмжээний их ажлыг бүү төлөвлөөрэй.

Нум: Энэ өдөр зарим зүйлийг цоо шинээр хийж байгаа мэт мэдрэмж их төрнө. Эсвэл өмнө нь хийж үзээгүй үйлдэл, оролцоогүй үйл ажиллагаа ч нэг л танил мэт санагдана. Дотоод мэдрэмж ихсэх тул сэтгэл хөдлөл ч нэмэгдэнэ. Гэхдээ ихэнх үед жирийн амьдралын бодит үнэнийг хүлээн зөвшөөрөх нь хожим хэрэг болно гэдгийг санаарай. Ойр дотнын хүмүүстээ бүрэн итгэх хэрэгтэй.

Матар: Хэн нэгний дутуу орхисон ажлыг үргэлжлүүлэн хийх шаардлага гарч мэднэ. Таны итгэл даах, өгөөмөр занг хөндлөнгийн хүмүүс үнэлж мэднэ. Хувийн ур чадварыг тань ашиглахыг хүснэ. Бусдыг болон өөрийгөө таагүй байдалд оруулах болгоомжгүй үйлдэл гаргаж болзошгүй тул цаг үргэлж өөртөө хяналттай байж, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулаарай.

Хумх: Бүх төрлийн харилцаа холбоо бэхжих тул тодорхой хэмжээний ашиг тусаа өгнө. Ойрын хүсэл мөрөөдөл тань бодитоор биелэх нь таатай мэдрэмжийг өгөх болно. Найз нөхөд, ойр дотнын хүмүүсийн хүрээлэл нь зорилго зорилтыг тань улам илүү бататгаж өгнө. Түншлэх байгууллагуудаа нэг зохион байгуулалтад оруулах үйл ажиллагаа явуулахад таатай байна.

Загас: Амьдралдаа шинэчлэлт өөрчлөлт хийхээр шийдсэн бол зарим алхмаа эхлэх цаг нь иржээ. Гэхдээ гарах үр дүн нь алс хэтдээ байх бөгөөд ойрын хугацаанд амжилт олно гэж найдах хэрэггүй. Гэнэтийн уулзалт таны хувьд сайхан дурсамж сэргээх ч тэгтлээ сэтгэлийн хөөрлөөр хандах хэрэггүй. Харин хайр дурлалаа илүү өндөрт өргөж, бат бөх харилцааг бий болго.

Таны сурталчилгаа