Хууль зүй, дотоод хэргийн яамны Жендерийн салбар зөвлөл 2024 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг дүгнэх болон 2025 оны төлөвлөгөөг хэлэлцэхээр ээлжит хурлаа зохион байгууллаа.
Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хүрээнд тус зөвлөл нь 2024 онд жендерийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг жендерийн мэдрэмжтэй болгох арга зүйг нэвтрүүлэх чиглэлд онцгой анхааран ажилласан. Төслийн баримт бичгүүдэд жендерийн мэдрэмжийг шингээх, дүн шинжилгээ хийж, зөвлөмж гаргах, үр дүнг тайлагнах зэрэг ажлуудыг зохион байгуулж, хэрэгжилтийг хянасан байна.
2024 оны онцлох ажлын хүрээнд яам болон харьяа агентлаг, байгууллагын албан хаагчдыг стрессгүй орчин бүрдүүлэх, төрийн албаны ёс зүй, харилцаа, хандлагыг сайжруулах, жендерийн мэдрэмжтэй эерэг сэтгэлгээг төлөвшүүлэх чиглэлд сургалт, арга хэмжээнд хамруулжээ. Албан хаагчдын сэтгэл зүй, харилцааны ур чадварыг дээшлүүлэх, хувь хүний хөгжилд чиглэсэн богино хугацааны сургалтуудыг идэвхтэй арга зүй ашиглан зохион байгуулж, үр дүнтэй ажилласан байна.
Мөн хурлын үеэр Хууль зүй, дотоод хэргийн салбарт жендерийн эрх тэгш байдлыг хангах 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, баталлаа. Энэхүү төлөвлөгөө нь жендерийн тэгш байдлыг хангах бодлогыг илүү үр дүнтэй, хүртээмжтэй хэрэгжүүлэх зорилгоор боловсруулагдсан юм.
Хууль зүй, дотоод хэргийн яам нь жендерийн тэгш байдлыг хангах, байгууллагын соёлыг сайжруулахад цаашид ч тэргүүлэх ач холбогдол өгч, бодлогын түвшинд тогтвортой ажиллахыг зорьж байна.