Цаг үеийн мэдээ

Боловсролын сайд П.Наранбаяр Кристина Ноблийн Хүүхдийн сангийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр сангийн үндсэн үйл ажиллагаанаас гадна Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага дахь “Өсвөр насныхны хөгжлийн хөтөлбөр”-ийн талаар дэлгэрэнгүй ярилцав.

Уулзалтын дүнд ерөнхий боловсролын 110 дугаар сургуулийг интерактив сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж, үндсэн сурах бичгийн багцуудыг хүргүүлэн, цаашид тус сургуулийн хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх, сургалтын нөөц бололцоонд анхаарч ажиллахаар тогтлоо. Мөн “Өсвөр насныхны хөгжлийн хөтөлбөр”-ийн системд өөрчлөлт хийх ажлын хэсэгт Боловсролын яамнаас мэргэжилтэн томилон ажиллуулж, тэгш хамран сургах, нөхөн сэргээх үйлчилгээг боловсролд чиглүүлэн хүргэх болон эрхээ хасуулсан өсвөр насны хүүхдүүдийг нийгэмд эргэн нэгтгэх үйл ажиллагааг сайжруулахад хамтран ажиллах болов.

Таны сурталчилгаа