Хүндийн өргөлтийн эрэгтэй 89 кг-ын медальтнууд тодорлоо.
Энэ жинд есөн тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Д.Доржнамжим нийлбэрээр 265 кг-ыг өргөж түрүүлэв. Түүний хувьд сүүлийн дөрвөн жил дараалан улсын аварга болж байна.
2022 оны улсын аварга, спортын мастер О.Буянтогтох мөнгөн медалийн эзэн болсон. Тэрбээр 2023 оны УАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв.
“Уран шивээ” ХХК-ийн залуу тамирчин У.Мөнхбаяр УАШТ-ээс анхны медалиа хүртэж, спортын дэд мастерын болзол хангасан юм.
89 кг-ын дүн
1.Д.Доржнамжим (Ган спорт төв) 115+150=265 кг
2.О.Буянтогтох (Самбуу сан) 103+138=241 кг
3.У.Мөнхбаяр (Уран Шивээ ХХК) 103+137=240 кг