Цаг үеийн мэдээ

Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 81 кг жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр, залуучуудын Ази тивийн аварга, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ О.Төгс-Эрдэнэ түрүүллээ. 

Тэрбээр огцом дээр 105 кг-ыг өргөж, гавьяат тамирчин М.Анхцэцэгийн тогтоож байсан улсын рекордыг шинэчилсэн юм.

Энэ нь түүний улсын аваргын зургаа дахь түрүү болжээ. 

Өсвөрийн Азийн аваргын мөнгөн медальт Г.Болортуяа мөнгөн медалийн эзэн болсон. Түүний хувьд сүүлийн дөрвөн жил дараалан улсын аваргад үзүүрлэж байна. 

“Ээрмэл-1” клубийн тамирчин О.Оюунжаргал түүнээс нэг кг-аар хоцрон хүрэл медаль авсан. Тэрбээр нийлбэрээр 194 кг өргөж, спортын мастерын болзол биелүүлсэн байна. 

81 кг-ын медальтнууд

1.О.Төгс-Эрдэнэ (Алдар)             105+122=227 кг

2.Л.Болортуяа (Өвөрхангай-1)    86+109=195 кг

3.О.Оюунжаргал (Ээрмэл-1)       83+111=194 кг

Таны сурталчилгаа