Цаг үеийн мэдээ

Утааны сонсгол хийх тухай мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Ардчилсан Үндсэн хууль батлагдсан 33 жилийн ойн баярын мэндийг нийт ард иргэддээ дэвшүүлье. Үндсэн хуулиар олгогдсон монгол хүний амьд явах, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахтай холбоотой утааны ерөнхий сонсголын тухай мэдээллийг хүргэе. Агаарын бохирдол утааны асуудлыг ерөнхий сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс 2 дахь удаагийн хэвлэлийн бага хурлаа хийж байна. Энэ хугацаанд ажлын хэсэг үйл ажиллагаагаа эрчимжүүлж, ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг зохион байгуулж байгаа. Ажлын хэсэг хуралдаж сонсгол явуулах өдрөөс өмнө дэд хэлэлцүүлэг хийх тов, сэдвийг эцэслэн баталсан. Ажлын хэсгээс агаарын бохирдол утааны асуудлаар хүн амын эрүүл мэндтэй холбоотой нэг дэд хэлэлцүүлэг, эрх зүйн орчин бодлогын хэрэгжилт, шийдвэрүүдийн үр дүн, төсвийн зарцуулалт гэсэн сэдвээр 2 дахь дэд хэлэлцүүлэг, мөн зуух түлшний технологи гэсэн гурван дэд хэлэлцүүлгийг үндсэн хэлэлцүүлгийн өмнө зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг хэлэлцүүлгүүдийг долоо хоног бүрийн лхагва гарагт 14:00-18:00 цагийн хооронд явуулна. Тэгэхээр энэ долоо хоногийн лхагва гарагт “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” сэдвээр дэд хэлэлцүүлгээ эхлүүлнэ. Уг дэд хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд ахлан хэлэлцүүлнэ. Бид Dparliament болон ажлын хэсгийн гишүүдийн пейжээр оролцох хүсэлтэй иргэдийн саналыг авч өнөөдөр дуусаж байгаа. 

Таны сурталчилгаа