МУГТ, Мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар эх орондоо хийх тулааныхаа талаар мэдээлэл хийв.
Мэргэжлийн боксчин, МУГТ Э.Цэндбаатар эх орондоо мэргэжлийн боксын замналынхаа 12 дахь тулааныг хийх гэж байна. Энэхүү тулаан нь мэргэжлийн боксын топ 4 холбооны нэг болох WBA холбооны нэр дор зохион байгуулагдана. WBA холбооны хойд бүсийн америк тивийн хөнгөн жингийн аваргын бүсийн төлөөх тулаан юм. Э.Цэндбаатар мэргэжлийн боксын тулаанд оролцож эхэлснээс хойш 11 ялсан замналтайгаар үргэлжлүүлж байна. Үүний 5 нь цэвэр ялалт. 11 тулааныхаа зургааг нь АНУ-д хийсэн. Гурвыг нь Оросод, хоёрыг нь Хятадад хийгээд байгаа. Ингээд мэргэжлийн карьераа эхлүүлснээс хойш анх удаа эх орондоо тулаанаа хийх гэж байна. Дээрээс нь аваргын тулаанаа хийх учраас “Аваргуудын тулаан” хэмээн энэ удаагийн тулаанаа нэрлэжээ. Тулаан 2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр АСА аренад болно.
МУГТ Э.Цэндбаатар: Би 16 жил боксын спортод хүчээ зориулаад явж байна. Мэргэжлийн бокст хөл тавиад 2 жил боллоо. Энэ хугацаанд өөрийн гэсэн багтай болсон. Залуу үе, дүү нараа мэргэжлийн бокс руу гаргая гэж бодож байна. Энэ бүсийг авах гэж 2 жил хөдөлмөрлөлөө. Хамгаалах тулаанаа монголдоо хийнэ. Би дээд жиндээ тоглохоор болсон. Миний өрсөлдөгч 2-3 тамирчин байгаа. Өрсөлдөгчид маань хориос дээш тоглолттой. Бараг хожигдолгүй, дэлхийн чансааны топ 15-д багтах тамирчид. Энэхүү тулаанд WBA холбооны ерөнхийлөгч өөрөө ирнэ. Манай багийнхан ирнэ. Энэхүү тулааныг хийхэд маш их хүч хөдөлмөр, хөрөнгө зарцуулж байгаа. Зурагтаар үздэг тоглолтыг монголдоо үзүүлэхээр зорьж байна.
2025-01-13
Шоовдорлоод зодоод хөөгөөд явуулсан. Одоо Монголын нэрийг дэлхийд гаргаж байгаа ганц боксчин.