Үндсэн хуулийн 33 жилийн ойг тохиолдуулан иргэн Зөгийхүү, иргэн Зөгийцэцэг нар Үндсэн хуульд дараах дээрдүүлсэн 9 өөрчлөлтийг санал болгож байна.
1. Монгол Улсын иргэн илүү төлбөр төлсөн бол эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны тэнцэл алдагдахаас сэргийлүүлэх эрхтэй
2. Монгол Улсын иргэн амьд яваад байх бүрэн боломжтой
3. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байхыг хүсэх эрхтэй
4. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхахдаа ялгавартайгаар гадуурхана.
5. Мал сүрэг төрийн хамгаалалтад байхгүй байна
6. Монгол Улсад газрын баялаг ард түмний мэдэлд байна гэж ярина
7. Монгол улсын иргэн Нийслэлийн төвөөс бусад газарт төлбөргүйгээр чөлөөтэй зорчих эрхтэй.
8. Орлогоо нууцалж чадаагүй, НӨАТ-д бүртгүүлсэн бол бүх төрлийн татвар төлөх үүрэгтэй
9. Улсын Их Хурлын гишүүн ард түмний элч төлөөлөгч мэт байна.